Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?

 ХИЧЭЭЛ 2

Биднийг яагаад Еховагийн Гэрчүүд гэдэг вэ?

Биднийг яагаад Еховагийн Гэрчүүд гэдэг вэ?

Ноа

Абрахам Сара хоёр

Мосе

Есүс Христ

Олон хүн Еховагийн Гэрчүүд гэхлээр сүүлд гарсан шашин гэж боддог. Гэтэл цорын ганц жинхэнэ Бурхан тэртээ 2 700 гаруй жилийн өмнө үйлчлэгчдээ «гэрч» гэсэн байдаг (Исаиа 43:10–12). Еховагийн Гэрчүүд 1931 он хүртэл Библи судлаачид гэгддэг байсан. Тэгвэл яагаад Еховагийн Гэрчүүд гэдэг нэртэй болсон бэ?

Энэ нэр Бурхныг таниулдаг. Библийн эртний гар бичмэлүүдэд Бурхны нэр буюу Ехова гэдэг үг олон мянган удаа гардаг. Библийн ихэнх орчуулгад энэ нэрийг ЭЗЭН, БУРХАН гэх мэтийн цолоор орлуулжээ. Гэтэл жинхэнэ Бурхан, Мосе гэдэг хүнд Ехова гэдэг нэрээ хэлэхдээ «Энэ бол мөнхөд Миний нэр» гэж тайлбарлажээ (Египетээс гарсан нь 3:15). Ийнхүү бусад бүх хуурамч бурхнаас ялгаатайгаа харуулжээ. Бид Бурхны ариун нэрийг авч явдгаараа бахархдаг.

Энэ нэр ямар үүрэг хүлээдгийг маань харуулдаг. Еховагийн үнэнч үйлчлэгч Абел хэмээх хүнээс эхлэн олон хүн Еховаг гэрчилсээр ирсэн. Олон зуун жилийн түүхтэй «гэрчүүдийн агуу үүлэнд» Ноа Абрахам Сара Мосе Давид нарын өөр олон хүн багтжээ (Еврей 11:4—12:1, ШЕ). Шүүх хурал дээр гэрч, хүний гэм буруугүй болохыг нь нотолдог шиг бид Бурхныхаа тухай үнэнийг хүмүүст мэдүүлэхдээ шийдэмгий байдаг.

Бид Есүсийг дуурайдаг. Библид Есүсийг «итгэмжит бөгөөд үнэн Гэрч» гэдэг (Илчлэлт 3:14). Есүс өөрөө ч «[Бурхны] нэрийг ... мэдүүлсэн» бөгөөд Бурхны талаарх «үнэний тухай гэрчилж» байснаа хэлсэн (Иохан 17:26; 18:37). Тиймээс Христийн жинхэнэ дагалдагчид Еховагийн нэрийг авч явж, тунхаглах ёстой. Еховагийн Гэрчүүд энэ үүргээ биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийдэг.

  •  Библи судлаачид ямар учраас Еховагийн Гэрчүүд гэдэг нэртэй болсон бэ?

  •  Еховаг гэрчилдэг хүмүүс хэзээнээс байсан бэ?

  •  Еховагийн хамгийн агуу Гэрч хэн бэ?

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

Бурхны нэрний утга ба ач холбогдол

Библийн олон орчуулгаас Бурхны оноосон нэрийг хасжээ. Яагаад? Бурхны нэрийг мэдэж, нэрээр нь дуудах нь чухал уу?