Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?

 ХИЧЭЭЛ 11

Бид яагаад чуулганд очдог вэ?

Бид яагаад чуулганд очдог вэ?

Мексик

Герман

Ботсван

Никарагуа

Итали

Энд байгаа хүмүүс яагаад ийм баяр хөөртэй байна вэ? Яагаад гэвэл тэд чуулганд оролцож байна. Бурхны эртний үйлчлэгчид жилд гурван удаа бүгдээрээ цугладаг байжээ. Тэдний адил, Еховагийн Гэрчүүд ч хамтдаа цуглахыг тэсэн ядан хүлээдэг (Дэд хууль 16:16). Бид жил бүр нэг өдрийн дүүргийн чуулганыг хоёр удаа, гурван өдрийн бүсийн чуулганыг нэг удаа зохион явуулдаг. Бид эдгээр арга хэмжээнээс ямар ач тус хүртдэг вэ?

Христиан ах дүүсийн барилдлагааг бэхжүүлдэг. Эртний израильчууд «цуглаануудад» Еховаг магтан алдаршуулж баяр хөөр эдэлдэг байсан шиг бид бас Еховаг шүтэхээр хамт цугладагтаа баярладаг (Дуулал 26:12; 111:1). Ингэж хамтдаа цуглаад бусад хурлын болон өөр орны итгэл нэгтнүүдтэйгээ танилцаж, анд нөхөр болох боломж бүрддэг. Чуулганы үдийн завсарлагаанаар ах дүүстэйгээ хамтдаа хооллох нь энэ сүнслэг арга хэмжээг илүү халуун дулаан уур амьсгалтай болгодог (Үйлс 2:42). Бас хайраар нэгдсэн дэлхий дахины «ахан дүүсийн барилдлагааг» биеэрээ мэдэрдэг (1 Петр 2:17).

Сүнслэгээр өсөхөд тусалдаг. Эртний израильчуудад Судрыг тайлбарлахад тэд «үгсийг ... ойлгож» ач тус хүртсэн (Нехемиа 8:8, 12). Бид ч чуулганаар авдаг Библийн заавар зөвлөгөөг өндөр үнэлдэг. Чуулганы бүх хөтөлбөр Библид үндэслэдэг. Бид чуулганаар илтгэл, цуврал илтгэл сонсож, үзүүлбэр үзэж, Бурхны хүсэл тааллыг хэрхэн биелүүлэхийг мэдэж авдаг. Бас өнөөгийн хэцүү цагт христиан ёсоор амьдрахад тулгардаг бэрхшээлийг амжилттай даван туулж буй итгэл нэгтнүүдийнхээ туршлагыг сонсоод урам зориг ордог. Бид бүсийн чуулганаар Библийн үйл явдлаас сэдэвлэсэн жүжиг үзэж, сургамж авдаг. Хүмүүс чуулганаар Бурханд өөрсдийгөө зориулснаа олон нийтэд харуулж баптисм хүртдэг.

  •  Чуулганыг баяр хөөртэй үйл явдал гэхийн учир юу вэ?

  •  Чуулганд очвол ямар ач тус хүртэх вэ?