Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?

 ХИЧЭЭЛ 5

Манай цуглаанаас юу мэдэж болох вэ?

Манай цуглаанаас юу мэдэж болох вэ?

Аргентин

Сьерра Леоне

Бельги

Малайз

Олон хүн амьдралын чухал асуултын хариуг олдоггүй, сэтгэлийн тайвшрал авч чаддаггүйгээс шашны хурал цуглаанд оролцохоо больдог. Еховагийн Гэрчүүдийн зохион байгуулдаг цуглаанд очих хэрэгтэйн учир юу вэ? Та ямар ач тус хүртэж болох вэ?

Бие биеэ хайрлаж, халамжилдаг хүмүүстэй хамт байхын баяр хөөр эдэлдэг. І зуунд христианууд хурлын зохион байгуулалттай байсан бөгөөд Бурхныг шүтэж, Библи судалж, бие биеэ зоригжуулахын тулд цугладаг байв (Еврей 10:24, 25). Бас хайр бялхсан орчинд цуглахдаа итгэл нэгт ах дүүс буюу жинхэнэ анд нөхдийнхөө дунд байгаагаа мэдэрдэг байсан (2 Тесалоник 1:3; 3 Иохан 14). Бид ч тэдний адил хамтдаа цуглаж, баяр хөөр эдэлдэг.

Библийн зарчмыг хэрэгжүүлж сурдаг. Библи бичигдэж байх үеийнхтэй адилаар, одоо ч эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд залуус хамтдаа цугладаг. Туршлагатай эрчүүд Библийн зарчмыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж сурахад маань туслахын тулд Библиэс заадаг (Дэд хууль 31:12; Нехемиа 8:8). Бүх хүнд хэлэлцүүлэгт оролцох, дуулах зэргээр «найдварынхаа тухай тунхаглах» боломж олддог (Дуулал 40:9).

Бурханд итгэх итгэл бэхэждэг. Элч Паул тухайн үеийнхээ нэг хурлынханд «Би та нарыг харахыг ихэд хүсдэг. ...Та нарын дунд байхдаа бидний хэн хэн нь нөгөөгийнхөө, би та нарын, та нар миний итгэлээр хамтдаа зоригжих юм» гэж хэлсэн байдаг (Ром 1:11, 12). Цуглаанд тогтмол очиж, итгэл нэгтнүүдтэйгээ харьцдаг бол итгэлээ бэхжүүлж, Библийн зарчмын дагуу амьдрах шийдвэр төгс байж чадна.

Бид таныг цуглаандаа урьж байна. Та манай цуглаанд ирээд энэ бүхнийг өөрийн биеэр үзэх боломжтой. Манай цуглаанд мөнгө хураадаггүй.

  •  Бид ямар жишээг дуурайн цуглаанаа явуулдаг вэ?

  •  Цуглаан ямар ач тустай вэ?