Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?

 ХИЧЭЭЛ 22

Салбарт ямар ажил явагддаг вэ?

Салбарт ямар ажил явагддаг вэ?

Соломоны арлууд

Канад

Өмнөд Африк

Бетелчид өөр өөр хэлтэст үйлчилж, нэг юм уу хэд хэдэн улс орны дэлгэрүүлэх ажлыг дэмждэг. Тэд хэвлэл орчуулах, хэвлэх, хавтаслах, хэвлэлийн агуулахад ажиллах, дуу болон дүрс бичлэг хийх юм уу тухайн бүс нутгийн бусад ажлыг хариуцдаг.

Салбарын хорооны явуулдаг үйл ажиллагаа. Удирдах Зөвлөл салбар бүрийн үйл ажиллагааг тухайн салбарын хороонд хариуцуулдаг. Энэ хороо гурав болон түүнээс олон туршлагатай ахлагчдаас бүрддэг. Салбарын хороо хариуцсан улс бүрийнхээ үйл ажиллагааны ахиц болон гарч болох асуудлын талаар Удирдах Зөвлөлд мэдээлдэг. Ийм тайлан мэдээ Удирдах Зөвлөлд ном хэвлэл болон цуглаан, чуулганы хөтөлбөрийг ямар сэдвээр бэлдэхээ шийдэхэд нь тус болдог. Удирдах Зөвлөлийн төлөөлөгч салбаруудад байнга эргэлт хийж, бас салбарын хорооны гишүүдэд үүрэг даалгавраа биелүүлэхэд нь туслах удирдамж заавар өгдөг (Сургаалт үгс 11:14). Тэр эргэлтийн үеэр тусгай цуглаан зохион байгуулж, Удирдах Зөвлөлийн төлөөлөгч илтгэл тавьдаг. Энэхүү цуглааны ачаар салбарын харьяа хэсэгт амьдардаг хүмүүс урамшин зоригждог.

Салбар хурлуудыг дэмждэг. Салбарт хариуцлагатай үүрэг хүлээдэг эрчүүд шинэ хурал үүсгэн байгуулах зөвшөөрөл өгдөг. Тэд тухайн салбарын нутаг дэвсгэрт үйлчилдэг эхлэгч, миссионер, дүүрэг хариуцагчдын үйл ажиллагааг удирддаг. Бас чуулган зохион байгуулах, цуглааны танхим барих ажлыг удирдах, хурлууд руу хэвлэл илгээх гэх зэргийн ажлыг хариуцдаг. Салбарт явагддаг бүх ажлын ачаар дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулалттай хийдэг (1 Коринт 14:33, 40).

  •  Салбарын хороо Удирдах Зөвлөлийг яаж дэмждэг вэ?

  •  Салбар ямар хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг вэ?