Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?

 ХИЧЭЭЛ 17

Дүүрэг хариуцагч бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Дүүрэг хариуцагч бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Малави

Дэлгэрүүлэх ажлын бүлэг

Дэлгэрүүлэх ажил

Ахлагчидтай уулзаж байгаа нь

Христиан Грек Сударт Барнаб, элч Паул нарын тухай олонтаа гардаг. Тэд анхны хурлуудад эргэлт хийн явуулын ажил хийж байсан. Учир нь тэд итгэл нэгт ах дүүсийнхээ сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьдаг байв. Паул «ах дүү нар дээр буцаж очин» тэднийгээ ямархуу байгааг мэдэхийг хүсэж байгаагаа хэлсэн байдаг. Ах дүүстэйгээ уулзаж, тэднийг зоригжуулахын тулд олон зуун километр зам туулахад ч бэлэн байв (Үйлс 15:36). Өнөөгийн дүүрэг хариуцагч ч ийм сэтгэлээр үйлчилдэг.

Биднийг урамшуулан зоригжуулдаг. Дүүрэг хариуцагч 20 орчим хуралд жилд хоёр удаа, долоо хоногийн хугацаатай эргэлт хийдэг. Бид дүүрэг хариуцагч болон эхнэрүүдийнх нь туршлагаас ихийг мэдэж авдаг. Тэд хөгшин, залуу гэлгүй хурлын бүх хүнтэй танилцахыг хичээдэг бөгөөд хамт дэлгэрүүлж, Библийн хичээлд оролцохын тулд чадах бүхнээ хийдэг. Ахлагчидтай хамт хоньчны эргэлт хийж, бас цуглаан, чуулганд илтгэл тавьж биднийг урамшуулан зоригжуулдаг (Үйлс 15:35).

Бидэнд санаа тавьдаг. Дүүрэг хариуцагч хурлын сүнслэг байдалд санаа тавьдаг. Тэд ахлагч, туслах үйлчлэгчидтэй уулзан гаргасан ахиц дэвшлийнх нь талаар ярилцаж, үүрэг даалгавраа биелүүлэхэд нь тустай заавар зөвлөгөө өгдөг. Бас үр өгөөжтэй дэлгэрүүлэхэд нь эхлэгчдэд тусалдаг бөгөөд шинэ хүмүүстэй танилцаж, тэднийг Еховатай дотносож байгааг нь сонсоод урам зориг ордог. Өөрийгөө дуртайяа зориулдаг дүүрэг хариуцагчид бидэнд санаа тавьдаг «[бидний] ... хамтран зүтгэгч» юм (2 Коринт 8:23). Бид Бурханд бат итгэдэг, чин үнэнч тэднийг дуурайх учиртай (Еврей 13:7).

  •  Дүүрэг хариуцагч ямар учраас хурлуудад эргэлт хийдэг вэ?

  •  Дүүрэг хариуцагчийн эргэлтээс яавал ач тус хүртэх вэ?

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

ЕХОВАГИЙН ХҮСЭЛ ТААЛЛЫГ ХЭН БИЕЛҮҮЛДЭГ ВЭ?

Еховагийн Гэрчүүд яагаад чуулганд очдог вэ?

Жил бүр бид гурван өөр чуулган зохион явуулдаг. Чуулганд очих нь танд ямар ач тустай вэ?

ЕХОВАГИЙН ХҮСЭЛ ТААЛЛЫГ ХЭН БИЕЛҮҮЛДЭГ ВЭ?

Еховагийн Гэрчүүд Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлаа хэрхэн явуулдаг вэ?

Дэлхийд байхдаа Есүсийн үзүүлсэн жишээг бид дууриадаг. Ямар аргаар дэлгэрүүлдэг вэ?