Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?

 ХИЧЭЭЛ 18

Итгэл нэгтнүүдэд маань гай зовлон тохиолдоход бид хэрхэн тусалдаг вэ?

Итгэл нэгтнүүдэд маань гай зовлон тохиолдоход бид хэрхэн тусалдаг вэ?

Доминикан

Япон

Гайти

Итгэл нэгтнүүд нь гамшигт нэрвэгдэхэд Еховагийн Гэрчүүд яаралтай тусалж, арга хэмжээ авдаг. Энэ нь бие биеэ чин сэтгэлээсээ хайрладгийн илрэл юм (Иохан 13:34, 35; 1 Иохан 3:17, 18). Тэгвэл яаж тусалдаг вэ?

Хандив өгдөг. Эртний Антиохын христианууд Иудейд өлсгөлөн болоход итгэл нэгтнүүддээ тусалж хандив өгчээ (Үйлс 11:27–30). Үүнтэй адил, бид зарим газар итгэл нэгтнүүдэд маань гай зовлон тохиолдоход тэднийхээ хэрэгцээг хангахын тулд хурлаараа дамжуулан хандив өгдөг (2 Коринт 8:13–15).

Бодит тусламж үзүүлдэг. Гамшиг болсон газрын ахлагчид хурлынхныгаа эсэн мэнд байгаа эсэхийг нь мэдэхийн тулд гишүүн бүртэй холбоо барьдаг. Тусламжийн хороо хоол хүнс, цэвэр ус, хувцас хунараар хангах, хоргодох газарт байрлуулах, эмнэлгийн тусламж үзүүлэх гэх мэтийн ажлыг зохион байгуулдаг. Шаардлагатай тусламж үзүүлэх чадвар, туршлагатай олон Гэрч өөрийнхөө зардлаар гамшиг болсон газарт очиж, тусламжийн ажилд оролцох юм уу эвдэрч нурсан цуглааны танхим, орон байрыг сэргээн барих ажлыг сайн дураараа хийдэг. Еховагийн Гэрчүүд бид эв нэгдэлтэй байж, хамтран ажиллах туршлага хуримтлуулсны ачаар хэцүү цагт яаралтай арга хэмжээ авч чаддаг. Бид «итгэлийн гэр бүлийн гишүүдэд» туслахаас гадна ямар ч шашин шүтдэг хүнд боломжийнхоо хэрээр тусалдаг (Галат 6:10).

Сэтгэл санааг нь дэмжиж, Библийн тусламжтайгаар тайвшруулдаг. Гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг тайвшруулах хэрэгтэй байдаг. Бид ийм үед «бүх тайвшралын Бурхан» Еховагаас хүч авдаг (2 Коринт 1:3, 4). Бурхны Хаанчлал удахгүй уй гашуу, зовлон шаналлын үндэс болсон бүх гай зовлонг бүрмөсөн устгана гэсэн Библийн амлалтыг зовж шаналсан хүмүүст бид дуртайяа ярьдаг (Илчлэлт 21:4).

  •  Еховагийн Гэрчүүд ямар учраас гамшиг тохиолдоход шуурхай арга хэмжээ авдаг вэ?

  •  Гамшигт нэрвэгдсэн хүмүүст сэтгэл тайвшруулам ямар зүйлийг Библиэс үзүүлж болох вэ?