Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?

Бурхны хүсэл таалал юу вэ?

Бурхны хүсэл таалал юу вэ?

Бурхан биднийг диваажин дэлхийд амар тайван, аз жаргалтай, үүрд мөнх амьдруулахыг хүсдэг.

Гэхдээ танд «Энэ ч биелэх болов уу даа» гэж бодогдож болох юм. Бурхан энэ хүсэл тааллаа Хаанчлалынхаа тусламжтайгаар биелүүлэхийг Библид бичсэн байдаг. Тэрбээр Хаанчлал болон хүн төрөлхтний талаарх санаа зорилгоо бүх хүнд мэдүүлэхийг хүсдэг (Дуулал 37:11, 29; Исаиа 9:7).

Бурхан бидний амьдралыг сайжруулахыг хүсдэг.

Эцэг хүн үр хүүхдэдээ хамгийн сайн сайхныг хүсдэгийн адил тэнгэрийн Эцэг маань биднийг үүрд жаргалтай байгаасай гэж хүсдэг (Исаиа 48:17, 18). Библид «Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд ор[шино]» гэж Бурхан амласан (1 Иохан 2:17).

Бурхан биднийг заасан замаар нь яваасай гэж хүсдэг.

Бүтээгч маань бидэнд «Өөрийн замыг зааж» өгдөг бөгөөд тэр замаар нь яваасай гэж хүсдэгээ Библид бичүүлжээ (Исаиа 2:2, 3). Бурхан хүсэл тааллаа дэлхийн бүх хүнд мэдүүлэхийн тулд «Өөрийнхөө нэрийн төлөөх хүмүүсийг» зохион байгуулсан (Үйлс 15:14).

Бурхан биднээс өөрийг нь шүтдэг хүмүүстэй нэгдэхийг хүсдэг.

Еховаг шүтэх шүтлэг цэвэр ариун бөгөөд Еховаг шүтдэг хүмүүс жинхэнэ хайрын ачаар эв нэгдэлтэй байдаг (Иохан 13:35). Өнөө үед Бурханд нэгдмэлээр үйлчлэхийг хэн газар газрын хүмүүст заадаг вэ? Хариуг нь энэ товхимлоос мэдэж аваарай.

 

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИЙН ХИЧЭЭЛ

Библийн хичээл яаж хийдэг вэ?

Еховагийн Гэрчүүд хүмүүстэй нүүр тулан уулзаж, Библи үнэ төлбөргүй заадаг. Үр дүнтэй аргаар судалдаг. Яаж судалдаг юм бол?

БИБЛИЙН ХИЧЭЭЛ

Библи судлахын учир юу вэ?

Дэлхий дахины сая сая хүн Библиэс амьдралын чухал асуултуудад хариу олж авдаг. Та бас хариуг нь олохыг хүсдэг үү?

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

Дэлхийн талаарх Бурхны санаа зорилго

Дэлхийг диваажин болгох Бурхны санаа зорилго биелэх болов уу? Хэзээ биелэх бол?