Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

Хэл сонгох монгол

 Хэсэг 12

Яавал гэр бүлээрээ жаргалтай амьдрах вэ?

Яавал гэр бүлээрээ жаргалтай амьдрах вэ?

Гэр бүлээрээ жаргалтай амьдрахын нууц нь хайр юм (Колоссай 3:14)

Бурхны хуулиар, хүн нэг эхнэр юм уу нэг нөхөртэй байх ёстой.

Халамжтай нөхөр эхнэрийнхээ сэтгэлийг ойлгож, эелдэг зөөлөн ханддаг.

Эхнэр нь нөхрөө дэмжих ёстой.

Хүүхдүүд эцэг эхдээ дуулгавартай байх ёстой.

 Ханьдаа үнэнч байж, энэрэнгүй зөөлөн хандаарай (Колоссай 3:5, 8–10)

Нөхөр хүн эхнэрээ өөрийн бие адил хайрлаж, эхнэр нь нөхрөө гүнээ хүндэтгэж байхыг Бурхны Үг уриалдаг.

Ханиасаа өөр хүнтэй бэлгийн харьцаанд орох нь буруу. Ханьдаа үнэнч байх нь маш чухал.

Яавал гэр бүлээрээ жаргалтай амьдрахыг Ехова зааж өгдөг.