Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Бурханд дуулгавартай байж мөнх амьдрагтун

 Хэсэг 5

Усан галав—Дуулгавартай ба дуулгаваргүй хүмүүс

Усан галав—Дуулгавартай ба дуулгаваргүй хүмүүс

Ноагийн үед хүмүүс муу юм хийдэг байсан. (Эхлэл 6:5).

Адам Ева хоёр үр хүүхэд төрүүлж, дэлхий дээр хүмүүс олшров. Зарим тэнгэр элч Бурхны эсрэг тэрсэлсэн Сатантай нэгдсэн байлаа.

Тэд эмэгтэйчүүдтэй гэрлэхээр дэлхийд бууж ирэн, махан биетэй болжээ. Тэнгэр элчүүдтэй гэрлэсэн эмэгтэйчүүд аварга биетэй, харгис хэрцгий, хүч чадалтай хүүхдүүд төрүүлжээ.

Муу юм хийдэг хүмүүс дэлхийгээр дүүрэв. Библид: «Дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсон» гэж бичсэн байдаг.

 Ноа Бурханд дуулгавартай байж, хөвөгч авдар хийсэн (Эхлэл 6:13, 14, 18, 19, 22).

Ноа сайн хүн байлаа. Ехова муу хүмүүсийг Усан галаваар устгах гэж байгаагаа Ноад хэлжээ.

Бурхан Ноаг асар том усан онгоц буюу хөвөгч авдар хийж, дотор нь гэрийнхнээ болон бүх төрлийн амьтдаас оруул гэжээ.

Ноа Усан галав болохыг хүмүүст хэлж сэрэмжлүүлж байсан ч тэд тоогоогүй. Зарим хүн Ноаг шоолж, зарим нь бүр үзэн ядаж байв.

Ноа хөвөгч авдраа хийж дуусгаад амьтдыг оруулсан.