Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Бурханд дуулгавартай байж мөнх амьдрагтун

 Хэсэг 3

Еден цэцэрлэгт амьдрал ямар байсан бэ?

Еден цэцэрлэгт амьдрал ямар байсан бэ?

Ехова, Адам Ева хоёрт бүх сайн сайхан юмыг өгсөн (Эхлэл 1:28).

Ехова анхны эмэгтэй Еваг бүтээж, Адамд эхнэр болгон өгчээ (Эхлэл 2:21, 22).

Ехова тэднийг төгс ухаан, төгс биетэй бүтээжээ.

Тэд Еден гэдэг цэцэрлэгт амьдарч байв. Тэр цэцэрлэг буюу диваажин нь гол горхи урссан, жимсний модод дүүрэн, ан амьтан элбэгтэй, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар байжээ.

Ехова тэдэнтэй ярилцаж, тэдэнд зааж сургадаг байв. Хэрэв тэд Бурханд дуулгавартай байсан бол дэлхий дээр мөнх амьдрах байлаа.

 Бурхан нэг модны жимснээс идэж болохгүй гэсэн (Эхлэл 2:16, 17).

Ехова цэцэрлэгийн моддоос нэгийг онцолж заагаад, тэр модны жимснээс идвэл үхнэ гэж Адам Ева хоёрт хэлжээ.

Тэнгэр элчүүдийн нэг нь Бурханд тэрсэлжээ. Тэр муу тэнгэр элч нь Сатан Диавол юм.

Сатан, Адам Ева хоёрыг Ехова Бурханд дуулгавартай байгаасай гэж хүсээгүй. Тиймээс могойн цаанаас Еватай ярьж, тэр модны жимснээс идвэл үхэхгүй, харин ч Бурхан шиг болно гэж хэлэв. Гэвч энэ нь худал байлаа (Эхлэл 3:1–5).