Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

Хэл сонгох монгол

 Хэсэг 13

Бурханд яаж таалагдах вэ?

Бурханд яаж таалагдах вэ?

Муу юмнаас хол яваарай (1 Коринт 6:9, 10)

Еховаг хайрладаг хүн үзэн яддаг зүйлийг нь хийх ёсгүй.

Ехова биднийг хулгай бүү хийгээсэй, бүү архидан согтуураасай, мансууруулах бодис битгий хэрэглээсэй гэж хүсдэг.

Хүний амь хөнөөх, үр хөндөх, ижил хүйстэнтэйгээ явалдахыг Бурхан жигшдэг. Бас дээрэлхүү, шунахай хүнд дургүй.

Бид мэргэ төлөг, зурхай, ид шид гэх зэргээр хөөцөлдөж, хиймэл шүтээн шүтэх ёсгүй.

Муу юм хийдэг хүмүүсийг Ехова диваажин дэлхийд байлгахгүй.

 Сайныг үйлдээрэй (Лук 6:31)

Бурханд таалагдъя гэвэл Бурхныг дууриах ёстой.

Энэрэнгүй, өгөөмөр байж бусдыг хайрлаарай.

Үнэнч шударга байгаарай.

Өршөөнгүй, уучламтгай байгаарай.

Хүмүүст Еховагийн тухай, зан чанарынх нь тухай ярьж байгаарай (Исаиа 43:10).