Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Бурхны Хаанчлал гэж юу вэ?

Бурхны Хаанчлал гэж юу вэ?

Таны бодлоор ...

  • зүрхэнд байдаг зүйл үү?

  • зүгээр нэг хэллэг үү?

  • тэнгэрт орших засгийн газар уу?

 БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

«Хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах ... юм» (Даниел 2:44, «Ариун Библи 2004»).

«Бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно» (Исаиа 9:6).

ТАНД ЯМАР АШИГТАЙ ВЭ?

  • Зөв шударга засгийн газар танд тустай юм хийнэ (Исаиа 48:17, 18).

  • Удахгүй бий болох шинэ ертөнцөд та цоо эрүүл, аз жаргалтай амьдарна (Илчлэлт 21:3, 4).

 БИБЛИД ИТГЭХ ҮНДЭС БИЙ ЮҮ?

Бий. Хоёрыг дурдвал:

  • Бурхны Хаанчлал юу хийхийг Есүс үзүүлсэн. Бурхны Хаанчлал ирэх болтугай, Бурхны хүсэл дэлхий дээр биелэх болтугай гэж залбирч байхыг Есүс шавь нартаа захиж байжээ (Матай 6:9, 10). Бас энэ залбиралд Бурхан хэрхэн хариулахыг үзүүлсэн.

    Есүс дэлхийд байхдаа өлссөн хүмүүсийг хооллож, өвчтэй хүмүүсийг эдгээж, нас барагсдыг амилуулж байсан (Матай 15:29–38; Иохан 11:38–44). Бурхны Хаанчлалын Хаан болох үедээ ард иргэдийнхээ төлөө юу хийхээ Есүс харуулсан (Илчлэлт 11:15).

  • Бурхны Хаанчлал удахгүй захирч эхлэхийг дэлхий дахинд өрнөж буй үйл явдал баталдаг. Бурхны Хаанчлал амар тайвныг тогтоохоос өмнөхөн дэлхий дахинд дайн, өлсгөлөн, газар хөдлөлт болно гэж Есүс зөгнөсөн (Матай 24:3, 7).

    Есүсийн зөгнөл өнөөдөр биелж байна. Бурхны Хаанчлал удахгүй бүх зовлонг арилгана.

 БОДОЖ ҮЗЭЭРЭЙ

Бурхны Хаанчлал дэлхийг захирахад амьдрал ямар байх бол?

Энэ асуултын хариу Библийн ДУУЛАЛ 37:29, ИСАИА 65:21–23-т бий.

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БУРХНААС ИРСЭН САЙН МЭДЭЭ

Дэлхийн талаар Бурхан ямар санаа зорилготой вэ?

Бурхан дэлхийг ямар зорилгоор бүтээснийг, зовлон хэзээ дуусахыг, дэлхий болон дэлхий дээр амьдарч буй хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байгааг Библид тайлбарладаг.