Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

Хэл сонгох монгол

 ХИЧЭЭЛ 13

Шашныг юу хүлээж байна вэ?

Шашныг юу хүлээж байна вэ?

1. Бурхан бүх шашныг таалдаг уу?

Шашин шүтлэгтэй хүмүүсийн дунд чин сэтгэлтэй хүн олон байдаг. Бурхан ийм хүмүүст санаа тавьдаг. Гэхдээ шашны нэрийг барин муу муухай юм хийх явдал гардаг нь харамсалтай (2 Коринт 4:3, 4; 11:13–15). Шашны зарим урсгалынхан террорист халдлага, хоморголон устгах явдал, хүүхэдтэй зүй бус харьцах, дайн дажныг дэмжих гэх мэтийн хэрэгт холбогддог талаар мэдээллийн хэрэгслээр яригддаг. Иймэрхүү явдал чин сэтгэлтэй хүмүүсийн урмыг хугалдаг. Матай 24:3–5, 11, 12-ыг уншина уу.

Жинхэнэ шашин Бурхныг алдаршуулдаг бол хуурамч шашин Бурхныг гутаадаг. Жишээ нь, хуурамч шашин Бурхны тухай болон хүн үхээд яадаг талаар Библийн үндэслэлгүй сургаал номлодог. Харин Ехова хүмүүсийг өөрийнх нь талаарх үнэнийг мэдээсэй гэж хүсдэг. Номлогчийн үгс 9:5, 10; 1 Тимот 2:3–5-ыг уншина уу.

2. Шашныг юу хүлээж байна вэ?

Бурхан өөрийг нь хайрладаг гэдэг боловч Сатаны зорилгод үйлчилдэг шашинд хууртахгүй (Иаков 4:4). Бурхны Үгэнд хуурамч шашныг нийтэд нь «Агуу их Вавилон» гэж нэрлэдэг. Энэ нь хуурамч шашин Ноагийн үед болсон Усан галавын дараа Вавилон хотод үүссэнтэй холбоотой. Хүн төрөлхтнийг хууран мэхэлж, дарлан мөлждөг шашныг Бурхан гэнэт устгана. Илчлэлт 17:1, 2, 5, 16, 17; 18:8-ыг уншина уу.

Гэхдээ нэг сайн мэдээ бий. Ехова хуурамч шашинд төөрөлдөж яваа чин сэтгэлтэй хүмүүсийг мартаагүй. Бурхан тийм хүмүүст үнэнийг зааж, жинхэнэ шүтлэгт нэгтгэж байна. Мика 4:2, 5-ыг уншина уу.

 3. Та яах хэрэгтэй вэ?

Жинхэнэ шашин хүмүүсийг нэгтгэдэг

Ехова үнэнийг мэдэж, зөв юм хийхийг хүсдэг хүмүүст санаа тавьдаг. Тийм хүмүүст хуурамч шашнаас гарахыг уриалдаг. Бурхныг хайрладаг хүмүүс Бурханд таалагдахын тулд амьдралаа өөрчлөхөд бэлэн байдаг. Илчлэлт 18:4-ийг уншина уу.

Нэгдүгээр зууны үед чин сэтгэлтэй хүмүүс Есүсийн элч нарын тунхагласан сайн мэдээг баяр хөөртэй хүлээн авчээ. Тэд Еховагаар заалгасны үрээр амьдралын утга учрыг ойлгоод ирээдүйн найдвартай болж, амьдралын хэв маягаа өөрчлөн, илүү жаргалтай амьдрах болжээ. Сайн мэдээг хүлээн авч Еховаг амьдралынхаа эн тэргүүнд тавьсан тэр хүмүүс бидэнд үлгэр жишээ болдог. 1 Тесалоник 1:8, 9; 2:13-ыг уншина уу.

Ехова хуурамч шашныг орхисон хүмүүсийг халуун дотноор хүлээн авч, үйлчлэгчидтэйгээ нэгтгэдэг. Та Еховагийн чин сэтгэлийн урилгыг хүлээн авбал Еховатай анд нөхөр болж, хайр бялхсан гэр бүлд нь багтаж, ирээдүйд мөнх амьдарна. Марк 10:29, 30; 2 Коринт 6:17, 18-ыг уншина уу.

4. Бурхан дэлхий даяар амар тайвныг тогтоохын тулд юу хийх вэ?

Бурхан удахгүй хуурамч шашныг устгана. Тэр цагт хүн төрөлхтөн шашны дарлал мөлжлөгөөс ангижирна. Хуурамч шашин дахин хэзээ ч хүмүүсийг төөрөгдүүлж, хагалан бутаргахгүй. Бүх хүн цорын ганц жинхэнэ Бурхныг шүтэж, эв нэгдэлтэй амьдарна. Илчлэлт 18:20, 21; 21:3, 4-ийг уншина уу.