Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Бурхнаас ирсэн сайн мэдээ

 ХИЧЭЭЛ 1

Сайн мэдээ гэж юу вэ?

Сайн мэдээ гэж юу вэ?

1. Бурхан хүмүүст ямар мэдээ дуулгаж байна вэ?

Бурхан хүмүүсийг дэлхий дээр жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Тэрбээр дэлхий болон дэлхий дээрх бүх юмыг бүтээсэн нь хүнийг хайрладгийнх юм. Бурхан бүх үндэстний хүмүүсийг сайн сайхан амьдруулахын тулд удахгүй арга хэмжээ авч, зовлон бэрхшээлээс ангижруулна. Иеремиа 29:11-ийг уншина уу.

Хүчирхийлэл, өвчин эмгэг, үхэл хагацал гэх мэтийн асуудлыг ямар ч засгийн газар бүрэн шийдвэрлэж чадаагүй. Гэхдээ итгэл найдвар төрүүлэх сайн мэдээ бий. Бурхны байгуулсан засгийн газар тун удахгүй хүний засгийн газрыг хална. Харьяат албатуудаа амар тайван, эрүүл саруул амьдруулна. Исаиа 25:8; 33:24; Даниел 2:44-ийг уншина уу.

2. Сайн мэдээ ямар учраас чухал бэ?

Бурхан муу хүмүүсийг дэлхийгээс устгасан цагт л зовлон бэрхшээл арилна (Зефаниа 2:3). Ийм цаг хэзээ ирэх вэ? Хүн төрөлхтөнд одоо тулгарч байгаа нөхцөл байдлын талаар Бурхны Үгэнд зөгнөсөн. Энэ бүхэн биелж байгаа нь Бурхан арга хэмжээгээ авах цаг ойртсоныг харуулдаг. 2 Тимот 3:1–5-ыг уншина уу.

3. Бид яах хэрэгтэй вэ?

Бурхны тухай Библиэс мэдэх хэрэгтэй. Библи бол Бурхны Үг юм. Библийг халамжит эцгээс нь хүүхдүүддээ бичсэн захидалтай зүйрлэж болно. Энэ захидалд бид яавал одоо сайхан амьдарч, ирээдүйд дэлхий дээр үүрд мөнх, жаргалтай амьдрахыг бичжээ. Таныг Библийн талаар тодорхой ойлголттой болох гэж хичээж байгаад зарим хүн таатай хандахгүй байж мэднэ. Гэхдээ ирээдүйд сайхан амьдрах боломжийг бүү алдаарай! Сургаалт үгс 29:25; Илчлэлт 14:6, 7-г уншина уу.