Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Бурхнаас ирсэн сайн мэдээ

 ХИЧЭЭЛ 14

Бурхныг шүтэхэд зохион байгуулалттай байдгийн учир юу вэ?

Бурхныг шүтэхэд зохион байгуулалттай байдгийн учир юу вэ?

1. Бурхан эрт цагт израильчуудыг зохион байгуулсны учир юу вэ?

Эрт цагт Бурхан өөрийнхөө үнэнч үйлчлэгч Абрахам гэдэг хүний үр удмыг нэг үндэстэн болгон зохион байгуулж, тэдэнд хууль өгчээ. Тэр үндэстнийг «Израиль» гэж нэрлэн тэдэнд жинхэнэ шүтлэгийг хамгаалж, хууль тушаалыг нь сахиж мөрдөх хүндтэй үүрэг хүлээлгэсэн (Дуулал 147:19, 20). Ехова израильчуудаар дамжуулан бусад бүх үндэстний хүмүүст ивээл хүртээх байлаа. Эхлэл 22:18-ыг уншина уу.

Бурхан израильчуудыг гэрчээ болгон сонгожээ. Бурхны хуулийг дуулгавартай дагадаг хүмүүс ямар ач тус хүртдэгийг тэдний эртний түүхээс мэдэж болдог (Дэд хууль 4:6). Бусад үндэстний хүмүүс израильчуудаас суралцан жинхэнэ Бурхны талаар мэдэж авах байв. Исаиа 43:10, 12-ыг уншина уу.

2. Жинхэнэ христианууд зохион байгуулалттай байдгийн учир юу вэ?

Хожим нь израиль үндэстэн Еховагийн сайшаалыг алдсан бөгөөд Ехова тэдний оронд христиануудыг сонгож, хурал болгон зохион байгуулжээ (Матай 21:43; 23:37, 38). Орчин үед жинхэнэ христианууд Еховаг гэрчлэх үүрэг хүлээдэг. Үйлс 15:14, 17-г уншина уу.

Есүс бүх үндэстний хүмүүст сайн мэдээ хүргүүлж, шавь бэлдүүлэхийн тулд дагалдагчдаа зохион байгуулжээ (Матай 10:7, 11; 24:14; 28:19, 20). Энэ ажил өнөөгийн тогтолцооны төгсгөлийн үед урьд урьдынхаасаа өргөн далайцтай явагдаж байна. Ехова түүхэнд анх удаа бүх үндэстний олон сая хүнийг жинхэнэ шүтлэгт нэгтгэж байна (Илчлэлт 7:9, 10). Жинхэнэ христианууд зохион байгуулалттай байдаг нь бие биедээ урам зориг өгч, тусалж дэмжих зорилготойнх юм. Тэд дэлхий даяар Библийг нэг хөтөлбөрөөр судалдаг. Еврей 10:24, 25-ыг уншина уу.

 3. Еховагийн Гэрчүүдийн орчин үеийн байгууллага хэзээ бий болсон бэ?

Еховагийн Гэрчүүдийн орчин үеийн түүх 1870-аад оноос эхэлсэн. Библи судалдаг хэдэн хүн тухайн үед олон хүний мэдэхээ больсон Библийн үнэнийг дахин судалж эхэлжээ. Тэд Есүс Хаанчлалын сайн мэдээ тунхаглуулах зорилгоор дагалдагчдаа хурал болгон зохион байгуулсныг ойлгоод Хаанчлалын мэдээ тунхаглах кампанит ажлыг олон оронд явуулах болжээ. 1931 онд «Еховагийн Гэрчүүд» гэдэг нэртэй болсон. Үйлс 1:8; 2:1, 4; 5:42-ыг уншина уу.

4. Еховагийн Гэрчүүд ямар зохион байгуулалттай вэ?

І зууны үед удирдах зөвлөл янз бүрийн хурлуудад заавар өгдөг байв. Удирдах зөвлөл Есүсийг хурлын Тэргүүн гэж үздэг байсан (Үйлс 16:4, 5). Өнөөдөр ч мөн адил, туршлагатай ахлагчдаас бүрддэг Удирдах Зөвлөл дэлхий даяарх Еховагийн Гэрчүүдийг удирддаг. Удирдах Зөвлөл Библи судлахад зориулсан ном хэвлэлийг 600 гаруй хэлээр орчуулж, хэвлэж, тараах ажил явуулдаг салбаруудыг хариуцдаг. Түүнээс гадна, дэлхий дахинд буй 100 000 гаруй хуралд Библид үндэслэсэн заавар өгч, хурлын гишүүдийг урамшуулан зоригжуулдаг. Хурал бүрд тодорхой шаардлага хангасан эрчүүд ахлагч буюу харгалзагчаар үйлчилдэг. Тэд «Бурхны сүрэг» буюу итгэл нэгтнүүддээ анхаарал халамж тавьдаг. 1 Петр 5:2, 3-ыг уншина уу.

Еховагийн Гэрчүүд сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажлыг зохион байгуулалттай хийдэг. Есүсийн эртний шавь нарын адил айлаар дэлгэрүүлдэг (Үйлс 20:20). Бас үнэнийг хайрладаг чин сэтгэлтэй хүмүүст Библийг зөв ойлгоход нь тусалдаг. Еховагийн Гэрчүүд үйл ажиллагаагаа зохион байгуулалттай явуулаад зогсохгүй халамжит Эцэгтэй өнөр гэр бүлд багтдаг, бие биеэ ах эгч дүү мэт үзэн чин сэтгэлээсээ хайрлан халамжилдаг хүмүүс юм (2 Тесалоник 1:3). Тэд Бурхны хүсэл тааллыг биелүүлж, хүмүүст туслахын тулд зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулдаг учир дэлхий дээрх хамгийн жаргалтай гэр бүлийг бүрдүүлдэг. Дуулал 33:12; Үйлс 20:35-ыг уншина уу.

 

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

«Бурхнаараа хайрлуулж яваарай»

Бидний тусын тулд хийсэн бүхнийх нь төлөө Бурханд хэрхэн талархлаа илэрхийлэх вэ?

ЕХОВАГИЙН ХҮСЭЛ ТААЛЛЫГ ХЭН БИЕЛҮҮЛДЭГ ВЭ?

Еховагийн Гэрчүүд ямар хүмүүс вэ?

Та Еховагийн Гэрчүүдийг мэдэх үү? Хэр сайн мэдэх вэ?