Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Бурхнаас ирсэн сайн мэдээ

 ХИЧЭЭЛ 4

Есүс Христ гэж хэн бэ?

Есүс Христ гэж хэн бэ?

1. Есүсийн амьдралын тухай юу мэдэж болох вэ?

Хүмүүс Есүсийн ямар зан чанарт татагддаг байсан бэ? (МАТАЙ 11:29; МАРК 10:13–16).

Есүс дэлхийд ирэхээсээ өмнө тэнгэрт сүнсэн бүтээл байсан (Иохан 8:23). Тэрбээр Бурхны анхны бүтээл бөгөөд бүх юмыг бүтээхэд нь Бурханд тусалжээ. Еховагийн хэний ч оролцоогүйгээр бүтээсэн ганц бүтээл нь Есүс юм. Тиймээс Бурхны «цорын ганц» Хүү гэдэг (Иохан 1:14). Бас Бурхны үгийг бусдад дамжуулдаг байсан учраас «Үг» гэдэг. Сургаалт үгс 8:22, 23, 30; Колоссай 1:15, 16-г уншина уу.

2. Есүс ямар учраас дэлхийд ирсэн бэ?

Бурхан Хүүгээ дэлхий рүү илгээхийн тулд Хүүгийнхээ амийг Мариа гэдэг онгон еврей эмэгтэйн хэвлийд шилжүүлжээ. Тиймээс Есүст хүмүүн эцэг байгаагүй (Лук 1:30–35). Есүс 1) Бурхны тухай үнэнийг заах, 2) Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд амаргүй үед ч биелүүлж болдгийг үлгэрлэн үзүүлэх, 3) төгс амиа «золиос» болгон өгөх зорилгоор дэлхийд ирсэн. Матай 20:28-ыг уншина уу.

3. Золиос яагаад хэрэгтэй болсон бэ?

Үхлийн шийтгэлээс чөлөөлөгдөхийн тулд төлөөс буюу «золиос» төлөх хэрэгтэйг Библид бичсэн байдаг (Египетээс гарсан нь 21:29, 30). Уг нь, Бурхан хүнийг хөгширч, үхдэгээр бүтээгээгүй. Гэхдээ Библийн үгээр бол «нүгэл» гэдэг юмыг үйлдвэл үхнэ гэдгийг нь Бурхан анхны хүн Адамд хэлсэн байдаг. Тэгэхлээр Адам нүгэл үйлдээгүй бол үхэхгүй байх байжээ (Эхлэл 2:16, 17; 5:5). Үхэл нь Адамаар дамжин хүн төрөлхтөнд «ирсэн» гэж Библид бичсэн байдаг. Энэ нь Адам нүгэл болон нүглийн шийтгэл болох үхлийг бүх үр удамдаа дамжуулсан гэсэн үг юм. Адамаас удамшсан үхлийн шийтгэлээс чөлөөлөгдөхөд золиос хэрэгтэй. Ром 5:12; 6:23-ыг уншина уу.

 Тэгвэл хэн биднийг үхлээс ангижруулахын тулд золиос төлж чадах вэ? Хүн үхдэг нь нүглийнхээ шийтгэлийг хүлээж байгаа хэрэг юм. Төгс бус нэг ч хүн бусдын өмнөөс нүглийнх нь шийтгэлийг хүлээх аргагүй. Дуулал 49:7–9-ийг уншина уу.

4. Есүс яагаад үхсэн бэ?

Есүс биднээс ялгаатай нь төгс хүн байсан. Ямар ч нүгэл үйлдээгүй учир үхэх ёсгүй байв. Гэсэн ч хүмүүсийн гэм нүглийн төлөө үхжээ. Бурхан хүн төрөлхтөнд үнэхээр хайртайгаа батлан, бидний өмнөөс үхүүлэхээр Хүүгээ илгээсэн. Есүс ч биднийг хайрлаж, Эцэгтээ дуулгавартай байн, нүгэлт хүмүүс бидний төлөө амиа өгсөн. Иохан 3:16; Ром 5:18, 19-ийг уншина уу.

5. Есүс одоо юу хийдэг вэ?

Есүс дэлхийд байхдаа өвчин эмгэгийг эдгээж, үхэгсдийг амилуулж, зовж шаналсан хүмүүст тусалж байв. Ийнхүү Бурханд дуулгавартай хүн төрөлхтний төлөө ирээдүйд юу хийхээ харуулсан (Матай 15:30, 31; Иохан 5:28). Бурхан Есүсийг үхэхэд сүнсэн биетэй болгон амилуулжээ (1 Петр 3:18). Дараа нь Есүс Еховагийн баруун талд сууж, дэлхийг бүхэлд нь захирах хааны эрх мэдэлтэй болох цагаа хүлээсэн (Еврей 10:12, 13). Одоо Есүс Хаан болчихоод тэнгэрт захирч байгаа. Дагалдагчид нь дэлхий даяар сайн мэдээ тунхаглаж байна. Даниел 7:13, 14; Матай 24:14-ийг уншина уу.

Хаан Есүс удахгүй бүх зовлон зүдүүрийг арилгаж, зовлон тарьдаг хүмүүсийг устгана. Есүст итгэдэг, дуулгавартай бүх хүн диваажин дэлхийд жаргалтай амьдарна. Дуулал 37:9–11-ийг уншина уу.

 

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

«Золиос» бол Бурхны өгсөн хамгийн үнэтэй бэлэг

Золиос гэж юу вэ? Танд ямар ач холбогдолтой вэ?