Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Бурхнаас ирсэн сайн мэдээ

 ХИЧЭЭЛ 7

Бурхны Хаанчлал гэж юу вэ?

Бурхны Хаанчлал гэж юу вэ?

1. Бурхны Хаанчлал гэж юу вэ?

Есүс ямар учраас Хаан байхад хамгийн их тохирдог вэ? (МАРК 1:40–42).

Бурхны Хаанчлал бол тэнгэрийн засгийн газар юм. Энэ засгийн газар бусад бүх засгийн газрыг халж, Бурхны хүсэл тааллыг тэнгэрт ч, дэлхий дээр ч биелүүлнэ. Бурхны Хаанчлалын тухай мэдээ бол сайн мэдээ юм. Удахгүй хүмүүс Бурхны Хаанчлал гэдэг сайн засгийн газрын удирдлага дор дэлхий даяар эв нэгдэлтэй амьдарна. Даниел 2:44; Матай 6:9, 10; 24:14-ийг уншина уу.

Ехова энэ Хаанчлалын Хаанаар өөрийн Хүү Есүс Христийг томилсон. Илчлэлт 11:15-ыг уншина уу.

2. Есүсийг хамгийн сайн Хаан гэхийн учир юу вэ?

Бурхны Хүү сайхан сэтгэлтэй, шударга ёсны төлөө бат зогсдог учир Хаан байхад хамгийн их тохирдог (Иохан 1:14). Бас дэлхийг тэнгэрээс захирах учир хэнд ч тусалж чадна. Есүс амилсныхаа дараа тэнгэрт гарч, Еховагийн баруун гар талд суун Хаан болохоо хүлээсэн (Еврей 10:12, 13). Хожим нь Бурхан түүнд эрх мэдэл өгсөн. Даниел 7:13, 14-ийг уншина уу.

3. Есүс ганцаараа захирах уу?

«Ариун хүмүүс» гэгдэх бүлэг хүн Есүстэй хамт захирна (Даниел 7:27). «Ариун хүмүүсээр» сонгогдсон анхны хүмүүс нь Есүсийн үнэнч элч нар байсан. Ехова энэ бүлэгт багтах үнэнч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг одоо ч сонгож байна. Тэд Есүсийн нэгэн адил сүнсэн биетэй болж тэнгэрт амилдаг. Иохан 14:1–3; 1 Коринт 15:42–44-ийг уншина уу.

 Хэдэн хүн тэнгэрт гарах вэ? Есүс тэднийг «өчүүхэн сүрэг» гэжээ (Лук 12:32). Тэдний тоо 144 000 бөгөөд Есүстэй хамт дэлхийг захирна. Илчлэлт 14:1-ийг уншина уу.

4. Есүс захирч эхлээд юу хийсэн бэ?

Бурхны Хаанчлал 1914 онд байгуулагдсан. * Есүс Хаан болсон даруйдаа Сатан болон чөтгөрүүдийг дэлхий рүү хаясанд Сатан уурлан хилэгнэж, хүмүүст гай зовлон учруулах болжээ (Илчлэлт 12:7–10, 12). Түүнээс хойш хүн төрөлхтний зовлон бэрхшээл улам ихэссэн. Дайн, өлсгөлөн, тахал, газар хөдлөлт гэх зэрэг нь Хаанчлал тун удахгүй дэлхийг бүхэлд нь захирахыг харуулдаг «шинж тэмдгийн» хэсэг юм. Лук 21:7, 10, 11, 31-ийг уншина уу.

5. Бурхны Хаанчлал одоо юу хийж байна вэ? Ирээдүйд юу хийх вэ?

Бурхны Хаанчлалын удирдлага дор дэлхий даяар явагдаж буй дэлгэрүүлэх ажлын ачаар бүх үндэстний үй олон хүн сайн мэдээг хүлээн авч, эв нэгдэлтэй амьдарч байна. Олон сая даруу хүн Есүс тэргүүтэй Бурхны Хаанчлалын харьяат болж байна. Бурхны Хаанчлалын Хаан Есүс өнөөгийн ёс бус тогтолцоог устгахдаа тэднийг хамгаална. Тиймээс Бурхны Хаанчлалын ивээл хишгийг хүртэхийг хүсэж байгаа хэн боловч Есүст дуулгавартай байж сурах нь зүйтэй. Илчлэлт 7:9, 14, 16, 17-г уншина уу.

Хаанчлал 1 000 жилийн хугацаанд хүн төрөлхтний талаарх Бурхны анхны санаа зорилгыг биелүүлнэ. Дэлхий бүхэлдээ диваажин болно. Тэгээд Есүс Хаанчлалыг Эцэгтээ буцаан өгнө (1 Коринт 15:24–26). Та Бурхны Хаанчлалын талаар хэнд яримаар байна вэ? Дуулал 37:10, 11, 29-ийг уншина уу.

 

^ д/м 6 1914 он Библид зөгнөсөн он болохыг «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 215–218-р хуудаснаас дэлгэрэнгүй үзнэ үү.

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

Өнөө үе «эцсийн өдрүүд» үнэхээр мөн үү?

Эргэн тойронд болж байгаа үйл явдал, хүмүүсийн хандлага Библид зөгнөсөн «эцсийн өдрүүд» болсныг баталдаг.

ЕХОВАГИЙН ХҮСЭЛ ТААЛЛЫГ ХЭН БИЕЛҮҮЛДЭГ ВЭ?

Еховагийн Гэрчүүд Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлаа хэрхэн явуулдаг вэ?

Дэлхийд байхдаа Есүсийн үзүүлсэн жишээг бид дууриадаг. Ямар аргаар дэлгэрүүлдэг вэ?