Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Бурхнаас ирсэн сайн мэдээ

 ХИЧЭЭЛ 11

Библийн зарчмыг хэрэгжүүлэх нь ямар ач тустай вэ?

Библийн зарчмыг хэрэгжүүлэх нь ямар ач тустай вэ?

1. Хүнд яагаад удирдлага хэрэгтэй байдаг вэ?

Аваар ослоос сэргийлэхэд Библийн зарчим хэрхэн удирдлага болдог вэ? (ДУУЛАЛ 36:9).

Бүтээгч маань биднээс илүү мэргэн ухаантай бөгөөд бидэнд халамжит Эцгийн ёсоор санаа тавьдаг. Түүнээс гадна, биднийг өөрөөс нь хараат бус байхаар бүтээгээгүй (Иеремиа 10:23). Хүүхэд эцэг эхээрээ заалгах хэрэгтэй байдаг шиг бид бүгд Бурхнаар удирдуулах хэрэгтэй (Исаиа 48:17, 18). Бурхан биднийг хайрладаг учраас Библийн зарчмыг удирдлага болгон өгдөг. 2 Тимот 3:16-г уншина уу.

Одоо жаргалтай, утга учиртай, ирээдүйд мөнх амьдрахын тулд яах хэрэгтэйг Ехова хууль, зарчмаараа ойлгуулдаг. Бид Бурхны бүтээл учир Бүтээгчийнхээ удирдлага зааврыг дуртайяа дагах нь ухаалаг хэрэг юм. Дуулал 19:7, 11; Илчлэлт 4:11-ийг уншина уу.

2. Библийн зарчим гэж юу вэ?

Бурхны хууль нь зарчимд үндэслэдэг. Хууль тодорхой нэг нөхцөлд хамаатай байдаг бол зарчим нь илүү өргөн хүрээг хамардаг (Дэд хууль 22:8). Тиймээс тухайн нөхцөлд ямар зарчмыг хэрэгжүүлж болохыг эргэцүүлэн бодох хэрэгтэй (Сургаалт үгс 2:10–12). Жишээ нь, амь бол Бурхны бэлэг гэсэн зарчим Библид байдаг. Энэ зарчмыг удирдлага болгодог хүн ажил дээрээ, гэртээ, тээврийн хэрэгслээр зорчихдоо ч анхаарал болгоомжтой байдаг. Дуулал 100:3-ыг уншина уу.

3. Ямар ямар чухал зарчим байдаг вэ?

Есүс хоёр зарчмыг хамгийн чухал гэж тодорхойлжээ. Эхний зарчим нь амьдралын утга учрыг хэлж өгдөг. Өөрөөр хэлбэл, хүн Бурхныг танин мэдэж, хайрлаж, түүнд үнэнчээр үйлчилбэл аз жаргалтай амьдрахыг ойлгуулдаг. Бид аливаа шийдвэр гаргахдаа амьдралын бүх хүрээнд хамаатай энэ зарчимд үндэслэх учиртай (Сургаалт үгс 3:6). Тэгвэл  Бурхантай анд нөхөр болж, жинхэнэ ёсоор жаргалтай, үүрд мөнх амьдарна. Матай 22:36–38-ыг уншина уу.

Хоёр дахь зарчим нь хүнтэй сайн харьцаатай байхад тусалдаг (1 Коринт 13:4–7). Энэ зарчмыг хэрэгжүүлдэг хүн бусадтай харьцахдаа Бурхныг дууриадаг. Матай 7:12; 22:39, 40-ийг уншина уу.

4. Библийн зарчмыг хэрэгжүүлэх нь ямар ач тустай вэ?

Библийн зарчмыг сахивал гэр бүлийн гишүүд бие биеэ хайрлаж сурдаг (Колоссай 3:12–14). Бас гэр бүлийг насан туршийн холбоо гэж тайлбарладаг зарчим бий. Энэ зарчмыг удирдлага болговол гэр бүл тогтвортой байна. Эхлэл 2:24-ийг уншина уу.

Библийн сургаалыг дагах нь амьдрал ахуйгаа авч явахад ч, сэтгэл тайван амьдрахад ч ач холбогдолтой. Жишээ нь, үнэнч шударга, ажилсаг хичээнгүй байхыг Библи уриалдаг. Ийм зан чанартай хүнийг ямар ч ажил олгогч үнэлдэг (Сургаалт үгс 10:4, 26; Тит 2:10). Бас үндсэн хэрэгцээгээ хангах боломжтой бол үүндээ сэтгэл хангалуун байж, Бурхантай анд нөхрийн харьцаатай байхыг эд баялгаас чухалд үзэхийг Бурхны Үг заадаг. Матай 6:24, 25, 33; 1 Тимот 6:8–10-ыг уншина уу.

Библийн зарчмыг хэрэгжүүлэх нь эрүүл мэндэд ч тустай (Сургаалт үгс 14:30; 22:24, 25). Тухайлбал, архидан согтуурахыг буруушаадаг Бурхны хуулийг сахивал амь насанд аюултай өвчин эмгэг тусах, осолд орохоос сэргийлж болдог (Сургаалт үгс 23:20). Ехова согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрдөг ч тохируулж хэрэглэхийг зөвлөдөг (Дуулал 104:15; 1 Коринт 6:10). Библийн зарчмыг сахивал зөв юм хийгээд зогсохгүй зөв үзэл бодолтой болдог (Дуулал 119:97–100). Гэхдээ жинхэнэ христианууд Бурхны тогтоосон хэм хэмжээг сахидгийн гол учир нь өөрсдөд нь ашигтай гэж боддогийнх бус, харин Еховаг алдаршуулахыг хүсдэгийнх юм. Матай 5:14–16-г уншина уу.

 

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

Бурхны хуулийн дагуу амьдрах нь

Еховагийн таалалд нийцүүлж амьдрах боломжтой. Та Бурхны анд нөхөр болж чадна.

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

Амь бол Бурхны өгсөн бэлэг

Үр хөндөх, цус сэлбэх болон амьтны амийг Бурхан юу гэж үздэг вэ?

БИБЛИЙН ХИЧЭЭЛ

Библийн хичээл заалгах

Завтай цагтаа, тохиромжтой газраа үнэ төлбөргүй Библийн хичээл заалгаарай.