Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Бурхнаас ирсэн сайн мэдээ

 ХИЧЭЭЛ 15

Еховагийн талаар илүү ихийг мэдэхийн учир юу вэ?

Еховагийн талаар илүү ихийг мэдэхийн учир юу вэ?

1. Библийн хичээлээ үргэлжлүүлбэл ямар ач тус хүртэх вэ?

Та Библийн үндсэн сургаалыг мэдээд Еховаг хайрладаг болсон нь лавтай. Энэ хайраа лавшруулах хэрэгтэй (1 Петр 2:2). Бурхны Үгийг судалж, Бурхантай улам дотносохоос ирээдүйд мөнх амьдрах эсэх тань шалтгаална. Иохан 17:3; Иуда 21-ийг уншина уу.

Бурхны тухай мэдлэгээ гүнзгийрүүлэхийн хэрээр итгэл бэхэжнэ. Бурханд таалагдахад итгэл хэрэгтэй (Еврей 11:1, 6). Итгэлийн ачаар урьдын буруу хэргээ гэмшиж, амьдралаа өөрчлөх хүсэл төрдөг. Үйлс 3:19-ийг уншина уу.

2. Бурхны тухай мэдлэгээ бусадтай хэрхэн хуваалцах вэ?

Еховатай онцгой харьцаа тогтоохыг хүсэж байгаа хүн үүнийгээ хэлж залбирдаг

Ер нь, хүн бусдад сайн мэдээ дуулгах дуртай байдаг. Сурч мэдсэнээ бусдад хэлж ярих хүсэл танд ч бас өөрийн эрхгүй төрөх байх. Та Библийн хичээлээ үргэлжлүүлэн хийх явцдаа Еховад болон сайн мэдээнд итгэдгийнхээ учрыг Библид үндэслэн тайлбарлаж сурна. Ром 10:13-15-ыг уншина уу.

Сайн мэдээний тухай эхлээд найз нөхөд, хамаатан садандаа ярьж болно. Гэхдээ ухаалаг байгаарай. Тэднийгээ буруу юманд итгэдэг гэхийн оронд, харин Бурхны амлалтын талаар ярьж өгөөрэй. Бас хүмүүс үг ярианаас илүү үйл хэргийг хардгийг битгий мартаарай. 2 Тимот 2:24, 25-ыг уншина уу.

3. Бурхантай ямар харьцаа тогтоож болох вэ?

Бурхны Үгийг судалбал Бурхантай тогтоосон харьцаа гүнзгийрдэг. Яваандаа та Еховатай бүр онцгой харьцаа тогтоохыг хүсэх байх. Ийм онцгой харьцаа тогтоовол Бурхны гэр бүлийн гишүүн болох завшаан эдэлнэ. 2 Коринт 6:18-ыг уншина уу.

 4. Илүү ихийг сурч мэдэхийн тулд яах хэрэгтэй вэ?

Бурхны Үгийг үргэлжлүүлэн судалбал Библийн зарчмыг хэрэгжүүлж сурна (Еврей 5:13, 14). «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номоор Библийн хичээлээ Еховагийн Гэрчүүдтэй үргэлжлүүлээрэй. Бурхны Үгнээс ихийг сурч мэдэхийн хэрээр үр бүтээлтэй амьдарна. Дуулал 1:1–3; 73:27, 28-ыг уншина уу.

Жаргалтай Бурхан Ехова бидэнд сайн мэдээ дуулгадаг. Ард түмэнтэй нь нөхөрлөх нь Еховатай ойртон дотносоход тустай (Еврей 10:24, 25). Еховад таалагдахыг цөхрөлтгүй оролдвол жинхэнэ амь буюу мөнхийн амьтай болно. Бурхантай дотно харьцаа тогтоох нь хамгийн ухаалаг шийдвэр юм. 1 Тимот 1:11; 6:19-ийг уншина уу.

 

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

МАНАЙ ЦУГЛААН

Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимд юу болдог вэ?

Та манай цуглааны танхимд ороод үзээрэй.

БИБЛИЙН ХИЧЭЭЛ

Библи судлахын учир юу вэ?

Дэлхий дахины сая сая хүн Библиэс амьдралын чухал асуултуудад хариу олж авдаг. Та бас хариуг нь олохыг хүсдэг үү?

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

Залбирал бол Бурхантай дотно харьцаа тогтоох арга

Бурхан таны залбирлыг сонсдог уу? Залбирлын талаар Библид юу бичсэнийг мэдвэл энэ асуултад хариулж чадна.