Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Бурхнаас ирсэн сайн мэдээ

Бурхнаас ирсэн сайн мэдээ гэж юу вэ? Үүнд итгэхийн учир юу вэ? Энэ товхимлоос Библитэй холбоотой асуултын хариуг мэдэх боломжтой.

Энэ товхимол танд тусална

Бурхны Үг буюу Библиэс олон сонирхолтой зүйлийг мэдэхэд тань энэ товхимол тусална. Заасан зүйлийг Библиэсээ хайж уншаарай.

Сайн мэдээ гэж юу вэ?

Бурхан хүмүүст ямар мэдээ дуулгаж байгааг, энэ нь ямар учраас чухал болохыг, бид яах хэрэгтэйг мэдэж аваарай.

Жинхэнэ Бурхан гэж хэн бэ?

Бурхан нэртэй юү, бидэнд санаа тавьдаг уу?

Сайн мэдээ үнэхээр Бурхнаас ирсэн үү?

Библийн мэдээнд итгэх ямар үндэс байдаг вэ?

Есүс Христ гэж хэн бэ?

Есүс яагаад үхсэнийг, золиос гэж юу болохыг, Есүс одоо юу хийдгийг нь мэдэж аваарай.

Дэлхийн талаар Бурхан ямар санаа зорилготой вэ?

Бурхан дэлхийг ямар зорилгоор бүтээснийг, зовлон хэзээ дуусахыг, дэлхий болон дэлхий дээр амьдарч буй хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байгааг Библид тайлбарладаг.

Нас барагсад ирээдүйд яах вэ?

Хүн үхээд яадаг вэ? Таалийгаачтайгаа эргэж уулзах болов уу?

Бурхны Хаанчлал гэж юу вэ?

Бурхны Хаанчлалын Хаан хэн бэ? Хаанчлал юу хийх вэ?

Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?

Муу муухай бүхэн хэрхэн бий болсон бэ? Бурхан үүнийг өнөөг хүртэл яагаад хүлцэн зөвшөөрсөн бэ? Хэзээ нэгэн цагт зовлон дуусах уу?

Яавал гэр бүлээрээ жаргалтай амьдрах вэ?

Жаргалтай Бурхан Ехова гэр бүлийг жаргалтай байгаасай гэж хүсдэг. Нөхөр эхнэр, эцэг эх, хүүхдүүдэд зориулсан Библийн тустай зөвлөгөөний талаар мэдэж аваарай.

Ямар шашныг жинхэнэ шашин гэж үзэх вэ?

Жинхэнэ шашин ганц л байдаг уу? Жинхэнэ шашны ялгарах таван онцлог шинжийг авч үзье.

Библийн зарчмыг хэрэгжүүлэх нь ямар ач тустай вэ?

Бидэнд яагаад удирдлага хэрэгтэй байдгийг, хамгийн чухал ямар хоёр зарчим байдгийг Есүс тайлбарласан.

Бурхантай хэрхэн дотно харьцаа тогтоох вэ?

Бурхан бүх залбирлыг сонсдог эсэхийг, яаж залбирах хэрэгтэйг, Бурхантай дотносохын тулд өөр юу хийж болохыг олж мэдээрэй.

Шашныг юу хүлээж байна вэ?

Бүх хүн цорын ганц жинхэнэ Бурхныг шүтэж, эв нэгдэлтэй амьдрах цаг ирэх болов уу?

Бурхныг шүтэхэд зохион байгуулалттай байдгийн учир юу вэ?

Жинхэнэ христиануудыг яагаад зохион байгуулсныг, ямар зохион байгуулалттай байдгийг Библид бичсэн байдаг.

Еховагийн талаар илүү ихийг мэдэхийн учир юу вэ?

Бурхан болон Библийн тухай мэдлэгээ бусадтай хэрхэн хуваалцах вэ? Бурхантай ямар харьцаа тогтоож болох вэ?