Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библи юун тухай өгүүлдэг вэ?

 Хэсэг 8

Израилийн ард түмэн Канаан нутаг руу орсон нь

Израилийн ард түмэн Канаан нутаг руу орсон нь

Канаан нутгийг эзлэн авах тулаанд Иошуа Израилийг удирдав. Ехова ард түмнээ харийн дарлалаас чөлөөлөхөөр шүүгчдийг томилов

ЕХОВА израильчуудыг Канаан руу орохоос хэдэн зууны өмнө уг нутгийг Абрахамын үр удамд өгөхөө амласан билээ. Тэгвэл одоо израильчууд Иошуагийн удирдлагаар Амласан газрыг өөрийн болгоход бэлэн болжээ.

Бурхан канаанчуудыг устгах нь зүйтэй гэж үзжээ. Учир нь тэд Канаан нутгийг садар самуун явдлаар дүүргэж, цусан далайд живүүлсэн юм. Тиймд, израильчууд Канааны хотуудыг эзлэн авахдаа канаанчуудыг бүрмөсөн устгах ёстой байлаа.

Канаан руу орохын өмнө Иошуа хоёр туршуул явуулсанд тэд Иерихо хотод буув. Тэнд Рахаб гэдэг эмэгтэй аж төрдөг байлаа. Тэр эмэгтэй хоёр туршуулыг израильчууд гэдгийг нь мэдэж байсан ч гэртээ байлган, авран хамгаалжээ. Еховаг ард түмнээ хэрхэн аварсныг сонсож дуулаад Израилийн Бурханд итгэдэг болсон Рахаб өөрийнх нь болон гэр бүлийнхнийх нь амийг хэлтрүүлнэ гэсэн ам тангаргийг мөнөөх туршуулуудаас авав.

Дараа нь израильчуудыг Иерихо хотыг дайлаар мордон, Канаанд ирэхэд Ехова Иерихогийн хэрмийг гайхамшгаар нураасан. Тэгэхэд нь Иошуагийн цэргүүд дайран орж, хотыг устгахдаа Рахабыг гэрийнхэнтэй нь амьд үлдээдэг. Иошуа зогсолтгүй тулалдсаар зургаахан жилийн дотор Амласан газрын ихэнх хэсгийг эзэлсэн. Дараа нь Израилийн овгууд уг газрыг хуваан авчээ.

Иошуа олон жил Бурханд үйлчилснийхээ эцэст ард түмнээ цуглуулан, Ехова өвөг дээдэст нь хэрхэн хандаж байсныг хамтдаа шүүн хэлэлцсэнийхээ дараа Еховад үйлчлэхийг тэдэнд уриалсан. Израильчууд Иошуа болон тэр үеийн хүмүүсийг нас барсны дараа Еховаг орхиж, хуурамч бурхад шүтэх болжээ. Израилийн ард түмэн 300 жилийн турш Еховагийн хуулийг тууштай сахиагүй юм. Энэ хугацаанд Ехова филистчүүд гэх мэтийн дайснуудад нь тэднийг дарлахыг зөвшөөрч байв. Гэхдээ израильчуудыг өөрөөс нь тусламж гуйх бүрд тэднийг аврах шүүгч томилж байсан бөгөөд нийт 12 шүүгчийг томилсон аж.

«Шүүгчид» номд шүүгчдийн үеийн түүхийг өгүүлсэн байдаг. Анхны шүүгч нь Отниел, сүүлчийнх нь дэлхийн хамгийн чадалтай Самсон гэдэг хүн байв. Библийн энэ номд бичигдсэн сэтгэл хөдөлгөм түүх нэгэн чухал үнэнийг дахин дахин сануулдаг. Юу гэвэл, Еховад дуулгавартай байвал ивээл хүртэх бөгөөд дуулгаваргүй байвал гай зовлон амсах нь зайлшгүй ажээ.

«Иошуа», «Шүүгчид», Левит 18:24, 25-д үндэслэв.