Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библи юун тухай өгүүлдэг вэ?

 Хэсэг 17

Есүс Бурхны Хаанчлалын тухай заасан нь

Есүс Бурхны Хаанчлалын тухай заасан нь

Есүс шавь нартаа олон зүйлийг зааж сургаж байсан боловч гол сэдэв нь Бурхны Хаанчлал байв

ЕСҮС дэлхий дээр ямар даалгавар биелүүлэх ёстой байсан бэ? Тэрбээр: «Би Бурхны хаанчлалыг ... тунхаглах ёстой. Энэ зорилгын тулд Би илгээгдсэн билээ» гэж өөрөө хэлсэн байдаг (Лук 4:43). Дэлгэрүүлэх ажлынх нь гол сэдэв болсон Хаанчлалын талаар Есүсийн зааж сургасан дөрвөн зүйлийг авч үзье.

1. Есүс бол томилогдсон Хаан. Есүс зөгнөсөн Мессиа мөн гэдгээ шууд хэлж байсан (Иохан 4:25, 26). Түүнчлэн, зөнч Даниелын үзэгдэлд гарсан Хаан гэдгээ ч баталсан. Есүс элч нартаа, нэг л өдөр «сүр жавхлант сэнтийдээ» залрахаа, мөн тэднийг хаан ширээнд сууна гэдгийг нь хэлсэн (Матай 19:28). Тэрбээр энэхүү бүлэг хүнийг «өчүүхэн сүрэг» гэж нэрлэсэн бөгөөд энэ бүлэг хүний тоонд багтахгүй «өөр хонинууд» бас байна гэдгийг тайлбарласан (Лук 12:32; Иохан 10:16, ШГ).

2. Бурхны Хаанчлал жинхэнэ шударга ёсыг тогтооно. Хаанчлал, Еден цэцэрлэгт самуун дэгдсэн цагаас хойш Сатаны гутаасаар байгаа Бурхны нэрийг цэвэрлэж, ариунаар дуурьсгаснаар энэ ертөнцөд буй болсон хамгийн шударга бус явдлыг ул мөргүй арилгана гэдгийг Есүс батлан хэлсэн (Матай 6:9, 10). Бас өөрөө хүмүүсийг эрэгтэй эмэгтэй, баян ядуу гэж ялгалгүй, өдөр бүр сургаалаа айлдан, бүх хүнд эрх тэгш хандаж байв. Хэдийгээр израильчуудыг зааж сургах даалгавартай байсан ч самаричууд, харь үндэстнүүд буюу иудей биш хүмүүст ч туслахыг хичээдэг байлаа. Тэрбээр бусдыг ялгаварлах юм уу хүмүүст нүүр тал олохыг өчүүхэн төдий ч оролддоггүйгээрээ тухайн үеийнхээ шашны удирдагчдаас эрс ялгарч байжээ.

3. Бурхны Хаанчлал энэ ертөнцийнх биш. Есүс цаг төр үймж, эх орон нь харийн дарлалд нухчуулсан хэцүү үед амьдарч байв. Гэсэн хэдий ч ард олон өөрийг нь улс төрд татан оруулахыг оролдоход тэрбээр зайлан одсон юм (Иохан 6:14, 15). Есүс нэгэн улс төрчид: «Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш ээ» гэж хэлжээ (Иохан 18:36). Мөн дагалдагчдадаа: «Та нар ертөнцийнх биш» гэж хэлж байсан (Иохан 15:19). Тэрбээр өөрийг нь хамгаалах гэхэд зэвсэг хэрэглэхийг шавь нартаа зөвшөөрөөгүй (Матай 26:51, 52).

«Есүс нэг хот суурингаас нөгөөд хүрч, Бурханы хаанчлалыг тунхаглаж, дэлгэрүүлж байв»Лук 8:1

4. Христ хайраар захирна. Есүс хүмүүсийн ачааг хөнгөлж, тэднийг сэргээхээ амласан (Матай 11:28–30). Өөрөө ч хэлсэн үгийнхээ дагуу амьдарсан. Тэрбээр сэтгэлийн зовнилоос салах, бусадтай сайн харьцах, эд хөрөнгөнд дурлах үзэлтэй тэмцэх, аз жаргалтай амьдрахын тулд хэрхэх талаар ашиг тустай зөвлөгөөг хайрын үүднээс өгч байв («Матай» 5–7-р бүлэг). Бусдыг үнэн сэтгэлээсээ хайрлаж чаддаг байсан учраас нийгмийн бүх л давхаргын хүмүүс түүнд татагддаг байлаа. Туйлаас зовж шаналсан хүмүүс Есүсийг өөрсдөд нь сайхан сэтгэл гаргаж, хүндэтгэлтэй хандана гэсэн бат итгэлтэйгээр бөөн бөөнөөрөө ирдэг байв. Есүс үнэхээр гайхалтай Удирдагч болохоо харуулжээ.

Есүс Бурхны Хаанчлалын тухай зааж номлохдоо бас нэгэн үр дүнтэй арга хэрэглэжээ. Тэрбээр гайхамшиг үйлддэг байсан. Үүний учрыг ярилцъя.

«Матай», «Марк», «Лук», «Иохан» номд үндэслэв.

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

ХАРУУЛЫН ЦАМХАГ

Бурхны Хаанчлал—Есүст яагаад чухал байсан бэ?

Есүс Хаанчлалын тухай голлон ярьдаг байсан нь тохиолдлынх биш.

ХАРУУЛЫН ЦАМХАГ

Бурхны Хаанчлал—Танд ямар ач холбогдолтой вэ?

Танд хэр чухал байх нь танаас ихээхэн шалтгаална.

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

«Бурхны Хаант төр» гэж юу вэ?

Эзний заасан гэгддэг залбирлыг олон хүн мэддэг. «Таны Хаант төр захираасай» гэдгийг юу гэж ойлгох вэ?