Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библи юун тухай өгүүлдэг вэ?

 Хэсэг 11

IБурхны бичүүлсэн дуу тайвшруулж, сургамжилдаг

IБурхны бичүүлсэн дуу тайвшруулж, сургамжилдаг

Давид нарын хүмүүс шүтлэг мөргөлийн олон дуу зохиожээ. Тэдгээрээс 150 нь «Дуулал» номд бий

БИБЛИД байдаг хамгийн том ном бол дууны эмхтгэл юм. Энэ ном 1 000-аад жилийн хугацаанд бичигджээ. «Дуулал» номд Бурханд итгэх итгэлийг хамгийн гүн гүнзгий, сэтгэл хөдөлгөм илэрхийлсэн байдаг. Баяр хөөр, магтаал талархлаас өгсүүлээд уйтгар гуниг, гаслан зовлон, гэмшил харуусал гээд хүний олон янзын сэтгэл хөдлөлийг тусгадаг. Дууллыг зохиогчид Бурханд итгэж найддаг, Бурхантай ойр дотно харьцдаг байсан нь тодорхой харагддаг. Утга уянгын энэхүү бүтээлээс заримыг нь авч үзье.

Ехова бол шүтүүлж, магтуулбал зохих, хэмжээгүй эрхт Захирагч мөн. Дуулал 83:18-д (ШЕ): «Ехова гэдэг нэртэй зөвхөн Та л бүх дэлхийн цорын ганц Хамгийн дээд нь» гэж бичжээ. Еховаг одот тэнгэр, дэлхий дэх гайхан бишрэм амьдрал, хүний бие цогцсын гайхамшиг гэх зэргийн олон зүйл бүтээснийх нь төлөө магтсан дууллууд бий (Дуулал 8, 19, 139, 148). Үнэнч үйлчлэгчдээ авран хамгаалдаг Бурхан хэмээн алдаршуулан дуулсан нь ч байдаг (Дуулал 18, 97, 138). Дарлал зовлон амссан хүмүүсийг тайвшруулж, ёс бус хүмүүсийг шийтгэдэг шударга Бурхан хэмээн өргөмжилсөн дуулал олон (Дуулал 11, 68, 146).

Ехова өөрийг нь хайрладаг хүмүүст тусалж, тэднийг тайвшруулдаг. Олон хүний сэтгэлийг хөдөлгөдөг дуулал бол 23-р дуулал юм. Тэнд Давид Еховаг хоньдоо хариулан маллаж, авран хамгаалдаг халамжит Хоньчинтой зүйрлэжээ. Ехова бол «залбирлыг сонсдог Нэгэн» гэдгийг Дуулал 65:2 шүтэгчдэд нь сануулдаг. Ноцтой нүгэл үйлдсэн олон хүн 39, 51-р дууллыг уншаад тайвширдаг. Давид ноцтой алдаа гаргасандаа гэмшиж байгаагаа чин сэтгэлээсээ хэлж, Ехова уучилна гэдэгт итгэдгээ уг хоёр дууллаар илэрхийлжээ. Дуулал 55:22-т Еховад найдаж, бүх ачаагаа Түүнд үүрүүлэхийг уриалжээ.

Ехова Мессиагийн Хаанчлалын тусламжтайгаар дэлхийг өөрчилнө. Дууллын олон хэсэгт Мессиа Хааны тухай зөгнөл байдаг. Энэ Захирагч өөрийг нь эсэргүүцдэг, ёс бусыг үйлддэг ард түмнүүдийг устгах тухай 2-р дуулалд зөгнөжээ. Мөн өлсгөлөн гуйланчлал, шударга бус явдал, дарлал зовлонд цэг тавина гэдгийг 72-р дуулал харуулдаг. Дуулал 46:9-д бичсэнээр, Бурхан Мессиагийн Хаанчлалын тусламжтайгаар дайныг эцэс болгож, хөнөөлт зэвсгийг бүгдийг нь устгана. Ёс бус хүмүүс устаж, зөв шударга хүмүүс дэлхий дээр мөнхөд энх тайван, эв нэгдэлтэй амьдрах тухай 37-р дууллаас мэдэж болно.

«Дуулал» номд үндэслэв.

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БУРХНААС ИРСЭН САЙН МЭДЭЭ

Бурхны Хаанчлал гэж юу вэ?

Бурхны Хаанчлалын Хаан хэн бэ? Хаанчлал юу хийх вэ?