Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библиэс юу мэдэж авах вэ?» номны дүгнэлт

9. Ертөнцийн төгсгөл ойрхон байна уу?

9. Ертөнцийн төгсгөл ойрхон байна уу?

1 ИРЭЭДҮЙД ЮУ БОЛОХЫГ ЕХОВА БИДЭНД ХЭЛЖ ӨГДӨГ

«Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн» (Исаиа 46:10).

Төгсгөлийн үеийн талаар бид юу мэддэг вэ?

  • Даниел 7:13, 14

    1914 онд Есүс тэнгэрт Хаан болсон.

  • Матай 24:3–14

    Хэцүү цаг ирэхийг Есүс зөгнөсөн.

  • Илчлэлт 12:7–9, 12

    Есүс Хаан болсныхоо дараахан Сатаныг тэнгэрээс дэлхий рүү хаясан. Бурхан өөрийг нь устгатал «богинохон хугацаа» үлдсэн учир Сатан ууртай байгаа.

2 ӨНӨӨ ҮЕ БОЛ ЭЦСИЙН ӨДРҮҮД

«Үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?» (Матай 24:3).

Библийн зөгнөл биелэхийг та үзсэн үү?

  • Матай 24:7; Лук 21:11

    Урьд өмнө болж байгаагүй их дайн, өлсгөлөн, газар хөдлөлт болж, өвчин гарч байна.

  • 2 Тимот 3:1–5

    Эцсийн өдрүүдэд хүний зан чанар ямар болохыг элч Паул бичжээ.

  • Даниел 12:4

    Библийг урьдынхаасаа илүү сайн ойлгоход Бурхан ард түмэндээ тусалж байна.

  • Матай 24:14

    Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий даяар дэлгэрүүлж байна.

3 ЕХОВАГИЙН ТААЛАЛД НИЙЦҮҮЛЭХИЙН ТУЛД ОДОО ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

«Эзэний өдөр нь шөнөөр ирэх хулгайч мэт ирнэ» (1 Тесалоник 5:2).

Төгсгөл ойрхон байгаа учир та яах хэрэгтэй вэ?

  • Иохан 17:3

    Библийг нямбай судлаарай.

  • Еврей 10:24, 25

    Еховагийн Гэрчүүдийн цуглаанд очиж мэдлэгээ гүнзгийрүүлээрэй.

  • Иаков 4:8

    Бурхантай улам дотносохын тулд өөрчлөх шаардлагатай зүйлийг хийгээрэй.

  • Лук 21:34–36

    Өөр юманд сатааралгүй, Еховаг шүтэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавиарай.