Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библиэс юу мэдэж авах вэ?» номны дүгнэлт

8. Бурхны Хаанчлал гэж юу вэ?

8. Бурхны Хаанчлал гэж юу вэ?

1 БУРХНЫ ХААНЧЛАЛ БОЛ ОРШИН БАЙДАГ ЗАСГИЙН ГАЗАР

«Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» (Матай 6:9–13).

Бурхны Хаанчлал гэж юу вэ?

  • Илчлэлт 11:15

    Бурхны Хаанчлал буюу засгийн газар тэнгэрээс дэлхийг захирна.

  • 1 Тимот 6:15

    Есүс бол Бурхны Хаанчлалын Хаан юм.

  • Илчлэлт 14:1, 4

    144 000 хүн Есүстэй хамт тэнгэрээс захирна.

  • Еврей 4:15; 5:8

    Есүс болон 144 000 хүн бидний сэтгэлийг ойлгодог, бидэнд ямар зовлон тулгардгийг мэддэг.

2 ЕСҮС ХАМГИЙН САЙН ЗАХИРАГЧ БАЙНА

«Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүнэ» (Исаиа 11:4).

Ямар учраас Есүс Хаанчлалын Хаан байхад хамгийн сайн тохирдог вэ?

  • 1 Тимот 6:16

    Эрх мэдэлтэй ямар ч хүн эцэстээ үхдэг. Харин Есүс хэзээ ч үхэхгүй. Бидний төлөө Есүсийн хийх сайн үйлс үүрдийн ач тустай.

  • Исаиа 11:2–4

    Есүс эрх мэдэлтэй ямар ч хүнээс илүү их юм хийж чадна. Эрх мэдэлтэй бүх хүнээс илүү хүчтэй. Есүс шударга бөгөөд өрөвч сэтгэлтэй.

3 БУРХНЫ ХААНЧЛАЛ БУРХНЫ ХҮСЭЛ ТААЛЛЫГ БИЕЛҮҮЛНЭ

«Хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулна» (Даниел 2:44).

Хаанчлал юу хийсэн бэ? Ирээдүйд юу хийх вэ?

  • Илчлэлт 12:7–12

    Есүс 1914 онд Хаан болоод Сатаныг тэнгэрээс дэлхий рүү хаясан. Тийм учраас дэлхий даяар зовлон бэрхшээл их болсон.

  • Номлогчийн үгс 8:9; Илчлэлт 16:16

    Бурхны Хаанчлал харгис, шударга бус хүний засгийн газрыг бүгдийг нь Хармагедоноор устгана.

  • Дуулал 37:10

    Муу юм хийдэг хүмүүс устгагдана.

  • Илчлэлт 22:1–3

    Бурхны Хаанчлал дэлхийг захирахад нэг ч хүн өвдөхгүй, үхэхгүй. Бүх хүн Бурхны нэрийг алдаршуулна.