Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библиэс юу мэдэж авах вэ?» номны дүгнэлт

7. Нас барсан хүн амилна!

7. Нас барсан хүн амилна!

1 ЕХОВА ҮХЛИЙГ ҮГҮЙ ХИЙНЭ

«Эцэст нь устгагдах дайсан бол үхэл мөн» (1 Коринт 15:26).

Үхэл хагацал үзэхэд Библи биднийг жинхэнэ ёсоор хэрхэн тайвшруулдаг вэ?

  • 2 Коринт 1:3, 4

    Гэр бүлийнхээ хэн нэгэн юм уу дотны найзаа алдах нь бидэнд үнэхээр хэцүү. Библи биднийг жинхэнэ ёсоор тайвшруулдаг.

  • Исаиа 25:8; 26:19

    Ехова үхлийг бүрмөсөн үгүй хийх хүчтэй. Тэрээр нас барсан хүмүүсийг амилуулна.

2 НАС БАРСАН ХҮН АМИЛНА ГЭДЭГТ ИТГЭХ ҮНДЭС

«Бяцхан охин минь, Би чамд хэлж байна. Бос!» (Марк 5:41).

Нас барсан хүн амилна гэдэгт итгэх ямар үндэс байдаг вэ?

  • Иохан 11:1–44

    Есүс Лазарыг амилуулсан.

  • Марк 5:22–24, 35–42

    Есүс бяцхан охиныг амилуулсан.

  • Иохан 11:41, 42

    Нас барагсдыг Есүс Еховагийн өгсөн хүчээр амилуулсан.

  • Иохан 12:9–11

    Есүс нас барсан хүмүүсийг амилуулахыг олон хүн нүдээрээ үзсэн. Есүс нас барсан хүнийг амилуулж чаддагийг дайснууд ч нь мэддэг байв.

3 ЕХОВА ОЛОН ТЭРБУМ ХҮНИЙГ АМИЛУУЛНА

«Та дуудах бөгөөд би Танд хариулах болно. Та Өөрийн мутрын бүтээл уруу тэмүүлэх болно» (Иов 14:13–15).

Ямар хүмүүс амилах вэ?

  • Иохан 5:28, 29

    Еховагийн ой тойнд байгаа бүх хүн амилна.

  • Үйлс 24:15

    «Зөвт» болон «хилэнцэт хүмүүс» амилна.

  • Исаиа 40:26

    Ехова бүх одны нэрийг санадаг шигээ амилуулах хүмүүсийнхээ талаарх бүх юмыг санаж чадна.

4 ЗАРИМ ХҮН ТЭНГЭРТ АМЬДРАХААР АМИЛНА

«Би та нарт орон байр бэлдэхээр явна» (Иохан 14:2).

Ямар хүмүүс тэнгэрт амьдрахаар амилах вэ?

  • 1 Петр 3:18

    Есүс бол тэнгэрт амьдрахаар амилсан анхны хүн.

  • Лук 12:32

    Шавь нарынх нь дундаас цөөн хүн тэнгэрт амьдрахаар амилна гэж Есүс хэлсэн.

  • Илчлэлт 14:1

    Ехова нийт 144 000 хүнийг тэнгэрт амьдруулахаар сонгосон.