Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библиэс юу мэдэж авах вэ?» номны дүгнэлт

6. Үхэл гэж юу вэ?

6. Үхэл гэж юу вэ?

1 ҮХЭЛ БОЛ АМЬДРАЛЫН ТӨГСГӨЛ

«Үхэгсэд юу ч мэддэггүй» (Номлогчийн үгс 9:5).

Үхсэн хүн яадаг вэ?

  • Дуулал 146:3, 4; Номлогчийн үгс 9:6, 10

    Нас барсан хүн харах, сонсох, сэтгэн бодох чадваргүй.

  • Иохан 11:11–14

    Есүс үхсэн хүнийг унтаж байгаа хүнтэй зүйрлэсэн.

2 ЕХОВА ХҮНИЙГ ҮХҮҮЛЭХИЙГ ОГТ ХҮСЭЭГҮЙ

«Чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ» (Эхлэл 2:17).

Хүн яагаад үхдэг вэ?

  • Эхлэл 3:1–6

    Бурхны тушаалыг зөрчвөл юу болох талаар Сатан Евад худал хэлсэн. Адам Ева хоёр Еховад дуулгаваргүй загнаж, нүгэл үйлдээд хожим нь үхсэн.

  • Эхлэл 3:19

    Адам үхээд оршин байхаа больсон.

  • Ром 5:12

    Нүгэл бол эцэг эхээс үр хүүхдэд удамшдаг аюултай өвчинтэй адил юм. Бид бүгдээрээ төрөлхийн нүгэлтэй учраас үхдэг.

  • 1 Коринт 15:26

    Библид үхлийг дайсан гэдэг.

3 ҮХЛИЙН ТУХАЙ ҮНЭНИЙГ МЭДЭХЭЭР ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛДОГ

«Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу? ... Өөрчлөлт ирэх хүртэл би хүлээнэ» (Иов 14:14).

Үхлийн тухай үнэн ямар буруу ойлголтыг өөрчилдөг вэ?

  • 1 Иохан 4:8

    Тамын тухай сургаал Еховаг гутаан доромжилдог. Тэрээр хүмүүсийг хэзээ ч зовоодоггүй.

  • Илчлэлт 4:11

    Үхсэн хүнээс айдаг хүн олон. Тийм хүмүүс Еховаг биш, үхсэн хүмүүсийг шүтдэг. Ехова бол жинхэнэ Бурхан. Бид Еховаг л шүтэх ёстой.