Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библиэс юу мэдэж авах вэ?» номны дүгнэлт

5. Золиос бол Бурхны өгсөн хамгийн үнэтэй бэлэг

5. Золиос бол Бурхны өгсөн хамгийн үнэтэй бэлэг

1 БҮХ ХҮНД ЗОЛИОС ХЭРЭГТЭЙ

«Хүний Хүү ... амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн» (Матай 20:28).

Ямар учраас бүх хүнд золиос хэрэгтэй вэ?

  • Эхлэл 3:17–19

    Адам Ехова Бурханд дуулгаваргүй загнаад дотны найз нь байх эрх, төгс амь, Диваажин гэрээ алдсан.

  • Ром 5:12

    Адамын хийсэн хэргээс болж бид нүгэлтэй, үхдэг болсон.

  • Ефес 1:7

    Золиос бол хүн төрөлхтнийг нүгэл, үхлээс чөлөөлөх Еховагийн арга юм.

2 ЕХОВА ХЭНИЙГ ЗОЛИОС БОЛГОН ӨГСӨН БЭ?

«Бурхан Өөрийнхөө цорын ганц Хүүг ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм» (1 Иохан 4:9).

Ехова хэнийг золиос болгон өгсөн бэ?

  • Дуулал 49:7, 8

    Адамын алдсан төгс амийг хэн ч буцааж авч чадахгүй.

  • Лук 1:35

    Ехова хайртай Хүүгээ төгс хүн болгож төрүүлэхээр дэлхий рүү илгээсэн.

  • Ром 3:23, 24; Еврей 9:24

    Амилсан Есүс тэнгэрт гараад төгс амийнхаа үнэ цэнийг золиос болгон Еховад өргөн барьсан.

3 ЗОЛИОС БИДЭНД ЖИНХЭНЭ НАЙДВАР ӨГДӨГ

«Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно» (Илчлэлт 21:4).

Золиос бидэнд ямар ач тустай вэ?

  • 1 Иохан 1:8, 9

    Бурхан бидний нүглийг уучилдаг.

  • Еврей 9:13, 14

    Бурхны өмнө цэвэр мөс чанартай болдог.

  • Ром 6:23

    Мөнх амьдрах найдвартай болдог.

  • Галат 2:20

    Золиос бол Ехова Есүс хоёр бидэнд хайртайг баталдаг.

4 ЗОЛИОСЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ

«Бурхан ... цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» (Иохан 3:16).

Золиосыг бэлэг болгон өгсөн Бурханд хэрхэн талархах вэ?

  • Иохан 17:3

    Ехова болон Есүсийг сайн мэддэг болох, тэднийг дуурайгаарай.

  • Лук 22:19

    Христийн нас барсныг Дурсах цуглаанд жил бүр очоорой.

  • Иохан 3:36; Иаков 2:26

    Есүст итгэдэг гэж яриад зогсохгүй ихийг хийгээрэй. Есүсийн заасныг ажил хэрэг болгоорой.