Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библиэс юу мэдэж авах вэ?» номны дүгнэлт

4. Есүс Христ гэж хэн бэ?

4. Есүс Христ гэж хэн бэ?

1 ЕСҮС БОЛ МЕССИА

«Та бол Христ» (Матай 16:16).

Есүс бол Мессиа гэдгийг яаж мэдэх вэ?

  • Матай 3:16, 17; Иохан 1:32–34

    Ехова Есүсийг Хүүгээ гэж мэдэгдсэн.

  • Мика 5:2; Матай 2:1, 3–9

    Мессиагийн талаарх бүх зөгнөлийг Есүс биелүүлсэн.

2 ЕСҮС ДЭЛХИЙД ИРЭХЭЭСЭЭ ӨМНӨ ТЭНГЭР ЭЛЧ БАЙСАН

«Би ... тэнгэрээс бууж ирсэн юм» (Иохан 6:38).

Есүс тэнгэрт байхдаа юу хийсэн бэ?

  • Колоссай 1:15, 16

    Ехова эхлээд Есүсийг бүтээсэн. Бусад бүх зүйлийг бүтээхдээ Есүсийг оролцуулсан. Есүс олон тэрбум жилийн туршид Эцгээсээ ихийг сурсан.

  • Лук 1:30–35

    Ехова Есүсийг дэлхий рүү илгээсэн.

3 ЕСҮС ХҮМҮҮСТ ХАЙРТАЙ

«Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр» (Марк 10:14).

Есүсийн ямар зан чанар танд сайхан санагддаг вэ?

  • Марк 10:13–16

    Есүс сайхан сэтгэлтэй хүн байсан. Хүмүүс Есүстэй ярилцах дуртай байв.

  • Иохан 4:9, 27

    Есүс эмэгтэйчүүдийг хүндэлдэг байв.

  • Иохан 13:2–5, 12–17

    Есүс даруу хүн байсан.

  • Матай 9:35, 36; Марк 1:40–42

    Есүс хүнд тус болох дуртай байсан.

4 ЕСҮС ЯМАГТ БУРХНЫ ТААЛАЛД НИЙЦҮҮЛДЭГ

«Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэв» (Иохан 17:4).

Бурханд үнэнч байхад Есүсийн жишээ хэрхэн туслах вэ?

  • Матай 4:1–11

    Диавол Есүсийг сориход тэрээр Бурханд үнэнч байсан.

  • Марк 3:21

    Хамаатнууд нь доромжлоход ч Бурхны таалалд нийцүүлж байв.

  • 1 Петр 2:21–23

    Есүс дайснууддаа хэзээ ч муу юм хийгээгүй.

  • Филиппой 2:8

    Есүс үхэн үхтэлээ Бурханд үнэнч байсан.

  • Еврей 10:12, 13; 1 Петр 3:18

    Ехова Есүсийг тэнгэрт амьдруулахаар амилуулсан.