Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библиэс юу мэдэж авах вэ?» номны дүгнэлт

3. Хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилго юу вэ?

3. Хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилго юу вэ?

1 БУРХАН ХҮНИЙГ БҮТЭЭСНИЙ ЗОРИЛГО

«Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» (Дуулал 37:29).

Хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилго юу вэ?

  • Эхлэл 1:28

    Хүмүүс дэлхийг диваажин болгож, амьтдыг арчлан маллаасай гэж Бурхан хүсэж байсан.

  • Исаиа 46:9–11; 55:11

    Бурхан санаж зорьсноо биелүүлнэ. Бурханд юу ч саад болохгүй.

2 АМЬДРАЛ ХҮНД БАЙГААГИЙН УЧИР

«Бүх ертөнц нь муу нэгний дотор байдаг» (1 Иохан 5:19).

Ертөнцийг хэн захирдаг вэ?

  • Иохан 12:31

    Есүс Сатаныг ертөнцийн захирагч гэсэн.

  • Иаков 1:13–15

    Сатан бусдын юманд шунасан.

  • Эхлэл 2:17; 3:1–6

    Сатан Еваг мэхэлсэн. Адам Ева хоёр Бурханд дуулгаваргүй загнаж, хожим хоёулаа үхсэн.

  • Ром 3:23; 5:12

    Бид Адамаас болж нүгэлтэй болсон учир үхдэг.

  • 2 Коринт 4:3, 4

    Сатан хүмүүсийг мэхэлдэг.

3 БУРХНЫ ХААНЧЛАЛ БЭРХШЭЭЛИЙГ АРИЛГАНА

«Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» (Матай 6:10).

Ехова юу хийх вэ?

  • Даниел 2:44

    Бурхны засгийн газар ертөнцийн бүх засгийн газрыг хална.

  • Илчлэлт 16:14–16

    Бурхан өнөөгийн хорон муу ертөнцийг Хармагедоноор устгана.

  • Исаиа 9:6, 7

    Ехова тэнгэрийн засгийн газрынхаа Хаанаар Есүсийг сонгосон. Есүс дэлхийг захирна.

4 БУРХНЫ ХААНЧЛАЛ ДЭЛХИЙГ ДИВААЖИН БОЛГОНО

«Та мутраа дэлгэн, бүх амьтны хүслийг хангадаг юм» (Дуулал 145:16).

Бурхны Хаанчлал бидний төлөө юу хийх вэ?

  • Дуулал 46:9

    Дайн, гэмт хэрэг, хүчирхийлэл гарахгүй.

  • Исаиа 32:18; 65:21, 23, 24

    Шинэ ертөнцөд бүх хүн сайхан гэр оронтой болж, амар тайван амьдарна.

  • Дуулал 72:16

    Хоол хүнс элбэг байна.

  • Исаиа 11:6–9

    Хүн амьтад бие биедээ аюул учруулахгүй.

  • Исаиа 33:24; Үйлс 24:15

    Нэг ч хүн өвдөхгүй. Нас барсан хүн амилна.