Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библиэс юу мэдэж авах вэ?» номны дүгнэлт

2. Библи бол Бурхны бичүүлсэн ном

2. Библи бол Бурхны бичүүлсэн ном

1 БИБЛИЙГ БУРХАН БИЧҮҮЛСЭН

«Тэр номын бүх үг Бурханы онгод оруулан бичүүлсэн үг» (2 Тимот 3:16, ШГ).

Библи бусад номноос ямар ялгаатай вэ?

Библийг 2600 орчим хэлээр орчуулж, олон тэрбум хувь хэвлэжээ.

Өөр хаанаас ч мэдэх аргагүй мэдээлэл Библид байдаг.

  • 1 Тесалоник 2:13

    Библийн Зохиогч бол Бурхан.

  • 2 Петр 1:21

    Бурхан хүмүүсийг удирдаж, хэлэх гэснээ хэлүүлсэн.

2 БИБЛИ БОЛ ЗӨГНӨЛИЙН НОМ

Бурхан «мэхэлдэггүй» (Тит 1:2).

Ямар учраас Библид итгэж болох вэ?

  • Исаиа 44:27—45:2

    Вавилон хэрхэн эзлэгдэхийг хэдэн зуун жилийн өмнө Библид зөгнөсөн.

  • 2 Тимот 3:1–5

    Библийн зөгнөлүүд одоо биелж байна.

  • Тооллого 23:19

    Ирээдүйн талаар Библид бичсэн зүйлд итгэж болно.

3 БИБЛИ ТАНД ТУСТАЙ

«Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сургадаг» (Исаиа 48:17).

Та Библийн талаар юу мэдэж авсан бэ?

  • Иов 26:7; Исаиа 40:22

    Шинжлэх ухаантай холбоотой сэдвээр Библид бичсэн нь зөв байдаг.

  • Тооллого 20:2–12

    Библийг бичсэн хүмүүс илэн далангүй бичсэн.

  • Матай 5—7

    Яавал жаргалтай амьдрах, бусадтай эвтэй байх, яаж залбирах, мөнгөнд хэрхэн хандах талаар Есүс зөвлөгөө өгсөн.

4 БИБЛИ ТАНЫ АМЬДРАЛЫГ ӨӨРЧЛӨХ ЧАДАЛТАЙ

«Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй» (Еврей 4:12).

Бурхны Үг танд ямар ач тустай вэ?

  • Бурхны санаа зорилгыг ойлгоход тус болно.

  • Өөрийгөө танихад тус болно.

  • Бурхан танаас юу хүсдэгийг мэдэхэд тус болно.

Таныг Библи уншаасай, судлаасай, дуртай номоо болгоосой гэж Бурхан хүсдэг.