Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библиэс юу мэдэж авах вэ?» номны дүгнэлт

19. Еховатай дотно байгаарай

19. Еховатай дотно байгаарай

1 ЕХОВА ТАНД ХАЙРТАЙ

«Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» (Иохан 3:16).

Таныг хайрладгаа Бурхан хэрхэн харуулдаг вэ?

  • Дуулал 91:2

    Ехова бол бидний хоргодох газар. Зовлонгоос маань аврах чадалтай.

  • Дуулал 37:29

    Сайхан ирээдүйн найдвар өгсөн.

  • 1 Тимот 6:12, 19

    Төгс орчинд мөнх амьдруулна. Диваажинд амар тайван, баяр жаргалтай амьдарч, цоо эрүүл болно.

2 ӨӨРИЙГ НЬ ХАЙРЛААСАЙ ГЭЖ ЕХОВА ХҮСДЭГ

«Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла» (Матай 22:37)

Бурхны хайрыг хэрхэн хариулах вэ?

  • Лук 17:12–17

    Таны төлөө хийсэн бүхэнд нь талархаж яваарай.

  • Матай 7:16–20

    Өдөр бүр Бурхны хүслийг биелүүлж хайртайгаа батлаарай.

  • 1 Иохан 5:3

    Бурхны тушаалыг биелүүлээрэй.

  • 1 Тимот 6:18

    Бусдад сайн юм хийхийг хичээгээрэй.

3 ЕХОВАГ ХАЙРЛАХ ХАЙРАА БҮҮ БӨХӨӨГӨӨРЭЙ

«Бурханы хайран дотор өөрсдийгөө сахь» (Иуда 21)

Еховатай дотно байхад юу тустай вэ?

  • 1 Тесалоник 5:17

    Тогтмол залбираарай.

  • Матай 28:19, 20; 2 Тимот 4:2

    Бурхны Хаанчлалын талаар хүмүүст ярихын тулд чадах бүхнээ хийгээрэй.

  • Сургаалт үгс 2:1–5

    Еховаг тасралтгүй таньж мэдээрэй.

  • Еврей 10:24, 25

    Цуглаанд тогтмол очоорой. Итгэл нэгтнүүд тань Еховатай улам дотно болоход тусална.