Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библиэс юу мэдэж авах вэ?» номны дүгнэлт

18. Би амьдралаа Бурханд зориулж, баптисм хүртэх хэрэгтэй юү?

18. Би амьдралаа Бурханд зориулж, баптисм хүртэх хэрэгтэй юү?

1 БИ БАПТИСМ ХҮРТЭХ ХЭРЭГТЭЙ ЮҮ?

«Хараач, ус байна. Яагаад баптисм хүртэж болохгүй билээ?» (Үйлс 8:36).

Яагаад, яаж баптисм хүртэх хэрэгтэй вэ?

Баптисм хүртэх нь хуучин амьдралаа орхиж, Бурхны таалалд нийцүүлэхийн тулд амьдралаа шинээр эхэлснээ харуулж байгаа хэрэг.

  • Матай 28:19, 20

    Еховад үйлчилье гэвэл баптисм хүртэх хэрэгтэй.

  • Дуулал 40:8

    Хүн баптисм хүртсэнээрээ Бурханд үйлчлэх хүсэлтэйгээ харуулдаг.

  • Матай 3:16

    Есүсийг дуурайж, бүх биеэрээ усанд шумбах ёстой.

2 ЕХОВА ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ЮМ ХЭЗЭЭ Ч ШААРДАГГҮЙ

«Бурхны[г] хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» (1 Иохан 5:3).

Еховад өөрийгөө зориулахаас айх хэрэггүйн учир юу вэ?

  • Дуулал 103:14; Исаиа 41:10

    Еховад өөрийгөө зориулахын тулд төгс байх шаардлагагүй. Зөв юм хийхэд Ехова танд тусална.

  • Колоссай 1:10

    Еховаг хайрладаг бол түүнийг гомдоох вий гэсэн айдсаа ялан дийлнэ.

3 БАПТИСМ ХҮРТЭХИЙН ТУЛД ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛҮҮД

«Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны Хууль миний зүрхэнд бий» (Дуулал 40:8).

Еховад өөрийгөө зориулахын тулд яах хэрэгтэй вэ?

  • Иохан 17:3

    БУРХНЫ ҮГИЙГ СУДЛАХ Ехова болон Есүс Христийн тухай мэдэж аваарай. Тэдний тухай ихийг мэдэх тусам тэднийг илүү их хайрладаг болно.

  • Еврей 11:6

    ИТГЭЛЭЭ БАТЖУУЛАХ Бурхны амлалтуудад болон биднийг нүгэл, үхлээс чөлөөлөхөөр амиа өгсөн Есүсийн золиосны хүчинд бат итгээрэй.

  • Үйлс 3:19

    ГЭМШИХ Энэ нь муу үйл хийж байсандаа үнэн голоосоо харамсахыг хэлнэ.

    ЭРГЭХ Энэ нь ямар ч буруу юм хийхээ больж, зөв юм хийдэг болох гэсэн үг.

  • 1 Петр 4:2

    ӨӨРИЙГӨӨ ЗОРИУЛАХ Еховад өөрийгөө зориулах гэдэг нь Еховаг шүтэж, таалалд нь нийцүүлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавина гэж амлан залбирахыг хэлнэ.