Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библиэс юу мэдэж авах вэ?» номны дүгнэлт

16. Бурханд үйлчлэх шийдвэр гаргаарай

16. Бурханд үйлчлэх шийдвэр гаргаарай

1 ХУУРАМЧ ШАШНААС ХОЛ БАЙХ

«Тэдний дундаас гарч тусгаар бай ... Бузар юманд бүү хүр» (2 Коринт 6:17).

Шүтээн эсвэл нас барагсдыг шүтэх нь яагаад буруу вэ?

  • Египетээс гарсан нь 20:4, 5; 1 Иохан 5:21

    Өөрийг нь шүтэхдээ хиймэл шүтээн, хөрөг дүрсэнд мөргөөсэй гэж Ехова хүсдэггүй.

  • Дэд хууль 18:10–12

    Нас барсан хүнтэй харьцах нь үнэндээ чөтгөрүүдтэй харьцаж байгаа хэрэг.

2 БУРХАНД ТААЛАГДДАГГҮЙ БАЯР ЁСЛОЛ

«Эзэнд таалагдах юманд суралц» (Ефес 5:10).

Баяр тэмдэглэх эсэхээ хэрхэн шийдэх вэ?

  • Езекиел 44:23; 2 Коринт 6:14, 15

    Хуурамч шашнаас үүсэлтэй эсэхийг магадал

  • Египетээс гарсан нь 32:2–10

    Баяр тэмдэглэж байгаа хүмүүс муу юм бодоогүй байлаа ч тухайн баяр Бурханд таалагддаггүй байж мэднэ.

  • Даниел 3:1–27

    Хүн болон хүний байгууллага, үндэсний бэлгэ тэмдгийг магтан алдаршуулах баяр ёслолд оролцохгүй байх.

  • 1 Тимот 1:18, 19

    Хүмүүстэй эвтэйхэн, ухаалаг харьцаарай. Гэхдээ Еховагийн өмнө мөс чанар цэвэр байгаарай.

3 ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭ ТАЙЛБАРЛАХДАА ЭЕЛДЭГ БАЙХ

«Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм» (Колоссай 4:6).

Итгэл үнэмшлээ яаж тайлбарлах вэ?

  • Матай 7:12

    Үзэл бодлыг минь хүндэтгээсэй гэж хүсдэг шигээ бусдын үзэл бодлыг хүндэтгээрэй.

  • 2 Тимот 2:24

    Үргэлж эелдэг бай. Итгэл үнэмшлээсээ болж маргах хэрэггүй.

  • 1 Петр 3:15

    Итгэл үнэмшлээ хамгаалахдаа ч дөлгөөн, хүндэтгэлтэй байгаарай.

  • Еврей 10:24, 25

    Цуглаан дээр итгэл нэгтнүүд тань таныг зоригжуулж, итгэл үнэмшлийнхээ талаар хэрхэн ярихыг мэдэж авахад тусална.