Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библиэс юу мэдэж авах вэ?» номны дүгнэлт

15: Бурханд таалагддаг шүтлэг

15: Бурханд таалагддаг шүтлэг

1 ЖИНХЭНЭ ШАШНЫГ ЯЛГАЖ ТАНИХ НЬ

«Амь руу хүргэдэг хаалга нь жижиг, зам нь нарийн бөгөөд цөөхөн хүн үүнийг олдог» (Матай 7:14).

Шашин болгон Бурханд таалагддаг юм биш гэдгийг хэрхэн мэдэх вэ?

  • Матай 7:21–23

    Шашин болгон Бурханд таалагддаг юм биш. Шашин болгон Бурхны таалалд нийцүүлдэггүй.

  • Матай 7:13, 14

    Жинхэнэ шашин мөнхийн аминд хүргэдэг. Хуурамч шашин сүйрэлд хүргэдэг.

  • Матай 7:16, 17

    Жинхэнэ шашин шүтдэг хүмүүсийг үйл хэргээр нь таньж болно. Бүх шашныг судлах хэрэггүй. Библид юу гэж байдгийг л судлах хэрэгтэй.

2 ТААЛАЛД НЬ НИЙЦҮҮЛЖ БУРХНЫГ ШҮТЭХ

  • 1 Тесалоник 2:13; 2 Тимот 3:16, 17

    Библид л итгэж, сургаалыг нь заах

  • Матай 4:10; Иохан 17:6

    Еховаг шүтэж, нэрээр нь дуудах

  • Иохан 13:35

    Бие биеэ чин сэтгэлээсээ хайрлах

  • Иохан 3:36; Үйлс 4:12

    Есүст дуулгавартай байх. Бурхан биднийг аврахын тулд Есүсийг золиос болгосон.

  • Иохан 18:36; Үйлс 5:29

    Улс төрийн үйл хэрэгт оролцохгүй байх.

  • Матай 24:14; 6:10

    Зөвхөн Бурхны Хаанчлал хүн төрөлхтний бүх асуудлыг шийднэ гэдгийг хүмүүст заах

3 ИТГЭЛЭЭ ҮЙЛ ХЭРГЭЭРЭЭ БАТЛАХ

Таалалд нь нийцүүлж Бурхныг шүтэхийн тулд яах ёстой вэ?

  • Иаков 2:19

    Бурханд итгэснээр бүх юм болчихож байгаа хэрэг биш. Библид бичүүлснийг нь ажил хэрэг болгох хэрэгтэй.

  • Исаиа 52:11; Илчлэлт 17:5

    «Агуу их Вавилон» буюу хуурамч шашин Бурхныг шүтэх аргыг буруу заадаг. Гурвал, үхэшгүй мөнхийн сүнс, тамын тухай сургаал бол хуурамч шашны сургаал юм.

  • Илчлэлт 18:4, 8

    Ехова бүх хуурамч шашныг удахгүй устгана. Хуурамч шашинтай холбоотой бүх юмнаас тусгаар байх хэрэгтэй.

  • Марк 10:28–30

    Хүмүүс таныг эсэргүүцэж болох юм. Харин Ехова таныг хэзээ ч орхихгүй.