Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библиэс юу мэдэж авах вэ?» номны дүгнэлт

14. Жаргалтай айл гэр

14. Жаргалтай айл гэр

1 ЕХОВА БОЛ ГЭР БҮЛИЙГ САНААЧЛАГЧ

«Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе ... ЭЗЭН Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа эмэгтэй хүн бүтээгээд, түүнийгээ Адамд авчирч өгөв» (Эхлэл 2:18–24).

Гэр бүлээрээ жаргалтай амьдрахын тулд яах хэрэгтэй вэ?

  • Эхлэл 1:26–28

    Ехова анхны гэр бүлийг бий болгосон.

  • Ефес 5:1, 2

    Гэр бүлээрээ жаргалтай амьдаръя гэвэл Ехова Есүс хоёрыг дуурайгаарай.

2 ЯАВАЛ САЙН НӨХӨР, САЙН ЭХНЭР БАЙХ ВЭ?

«Та нарын хүн бүхэн өөрийгөө хайрлах шиг эхнэрээ хайрлах ёстой. Мөн эхнэр нь нөхрөө хүндэтгэх ёстой» (Ефес 5:33, ШГ).

Эхнэр нөхөр хоёр бие биедээ хэрхэн хандах хэрэгтэй вэ?

  • Ефес 5:22–29

    Нөхөр хүн өрхийн тэргүүн. Эхнэрээ хайрлах ёстой. Эхнэр хүн нөхрийнхөө шийдвэрийг дэмжих ёстой.

  • Колоссай 3:19; 1 Петр 3:4

    Бие биедээ сайхан сэтгэлээр хандаж, бие биеэ анхаарч байх учиртай.

  • 1 Петр 3:1, 2, 7

    Эхнэр нөхөр хоёр бие биеэ хүндлэх ёстой.

  • 1 Тимот 5:8; Тит 2:4, 5

    Нөхөр нь гэр бүлээ тэжээх үүрэгтэй. Эхнэр нь гэр бүлдээ халамжтай байх ёстой.

3 ЯАВАЛ САЙН ЭЦЭГ ЭХ БАЙХ ВЭ?

«Хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл» (Ефес 6:4).

Эцэг эхчүүд ямар үүрэгтэй вэ?

  • Дэд хууль 6:4–9; Сургаалт үгс 22:6

    Хүүхдэдээ Еховагийн тухай заах цаг зав гаргах хэрэгтэй. Бага балчраас нь хүүхэд бүрдээ тэвчээртэй хандаж, Еховагийн найз болоход нь туслаарай.

  • 1 Петр 5:8

    Садар самуунд уруу татагдах гэх зэргийн аюулаас өөрийгөө хэрхэн хамгаалахыг үр хүүхдэдээ зааж өгөөрэй.

  • Иеремиа 30:11; Еврей 12:9–11

    Хүүхдийг шийтгэх хэрэг гардаг. Гэхдээ уур хилэнд автах эсвэл харгис хэрцгий авирлах ёсгүй.

4 ХҮҮХДҮҮДИЙГ ЯМАР БАЙГААСАЙ ГЭЖ БУРХАН ХҮСДЭГ ВЭ?

«Хүүхдүүд ээ, эцэг эхээ дага» (Ефес 6:1).

Хүүхдүүд ээ, эцэг эхдээ яагаад дуулгавартай байх хэрэгтэй вэ?

  • Сургаалт үгс 23:22–25; Колоссай 3:20

    Дуулгавартай байвал Еховаг болон эцэг эхээ баярлуулна.

  • 1 Коринт 15:33

    Еховаг хайрладаг хүмүүстэй найзлаарай. Тэгвэл зөв юм хийхэд илүү амар байна.