Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библиэс юу мэдэж авах вэ?» номны дүгнэлт

13. Амь бол Бурхны бэлэг

13. Амь бол Бурхны бэлэг

1 АМИЙГ БУРХНЫ БЭЛЭГ ГЭЖ ҮЗЭХ НЬ

«Амийн эх булаг нь Танд бий» (Дуулал 36:9).

Амийг Бурхны бэлэг гэж үздэгээ хэрхэн харуулах вэ?

  • Үйлс 17:28; Илчлэлт 4:11

    Амь бол Бурхны өгсөн бэлэг юм. Бид амийг хайрлах ёстой.

  • Египетээс гарсан нь 21:22, 23; Дэд хууль 5:17

    Хүний амь хөнөөх, үр хөндөх нь буруу.

  • 1 Иохан 3:11, 12, 15

    Хүнийг үзэн ядах нь буруу.

  • 2 Коринт 7:1

    Тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх гэх мэтийн муу зуршилгүй байх.

  • Дуулал 11:5

    Хүчирхийллийг дэвэргэсэн зугаа цэнгэл болон спортод дурлахгүй байх.

2 АМЬ БА ЦУС

«Учир нь бүх махан биеийн амийн хувьд гэвэл, түүний цус нь амьтайгаа хамт байдаг» (Левит 17:14).

Бурхан цус ба амийг юу гэж үздэг вэ?

  • Эхлэл 4:10; Дэд хууль 12:23

    Цус амийг бэлгэддэг.

  • Эхлэл 9:3, 4

    Мах идэж болно. Харин цусыг хүнсэнд хэрэглэх учиргүй.

  • Үйлс 15:28, 29; 21:25

    Цуснаас цээрлэх Бурхны тушаал цусыг эмчилгээнд хэрэглэх асуудалд хамаатай.

  • Еврей 11:6

    Еховатай тогтоосон харьцаа бидний амьдралд хамгийн чухал.

3 ЦУСЫГ ЯМАР ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭХИЙГ ЕХОВА ЗӨВШӨӨРСӨН БЭ?

«Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг» (1 Иохан 1:7).

Есүс амиа золиосолсноор бидэнд ямар боломжийг бүрдүүлсэн бэ?

  • Левит 17:11

    Библийг бичиж байх үед, нүгэл үйлдсэн израиль хүн Еховагаас өршөөл гуйхын тулд амьтнаар тахил өргөж, тахилч цусыг нь тахилын ширээн дээр асгадаг байсан.

  • Матай 20:28; Еврей 9:11–14

    Есүс дэлхийд ирээд амьтнаар тахил өргөдөг хуулийг халсан. Тэрээр бидний нүглийг уучлуулахын тулд цусаа асгаруулж амиа өгсөн.

  • Иохан 3:16

    Есүсийн амь их үнэ цэнтэй учир Ехова түүнийг тэнгэрт амьдруулахаар амилуулсныхаа дараа Есүст итгэдэг бүх хүнд мөнх амьтай болох боломж өгсөн.