Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библиэс юу мэдэж авах вэ?» номны дүгнэлт

12. Та Бурхны найз болох уу?

12. Та Бурхны найз болох уу?

1 ЕХОВАГИЙН НАЙЗ ЕХОВАД ДУУЛГАВАРТАЙ БАЙДАГ

«Миний дуу хоолойг дагагтун. Тэгээд Би та нарын Бурхан болж, та нар Миний хүмүүс болно» (Иеремиа 7:23).

Бурхны найз болох боломжтой юу?

  • Эхлэл 22:18; Иаков 2:23

    Абрахам Еховад дуулгавартай, итгэдэг байсан учир найз нь болсон.

  • Шастирын дэд 16:9

    Ехова дуулгавартай хүмүүст тусална.

  • Дуулал 25:14; 32:8

    Ехова найзуудаа хэрсүү ухаантай болгодог.

  • Дуулал 55:22

    Ехова найзуудаа дэмжинэ.

2 ИОВ БУРХНЫ НАЙЗ БӨГӨӨД ҮНЭНЧ БАЙСАН

«Энэ бүхэн болж байхад Иов нүгэл хийсэнгүй, Бурханыг ч буруутгасангүй» (Иов 1:22).

Сатан Иовыг хэрхэн сорьсон бэ? Иов яасан бэ?

  • Иов 1:10, 11

    Иов бол амиа боддог хүн бөгөөд Бурханд хайргүй гэж Сатан гүтгэсэн.

  • Иов 1:12–19; 2:7

    Иовын хамаг юмыг үгүй хийж, аймшигт өвчин тусгахыг ч Ехова Сатанд зөвшөөрсөн.

  • Иов 27:5

    Иов ямар учраас ингэж их зовж байгаагаа мэдээгүй ч Бурханд үнэнч байсан.

3 САТАН ТАНЫГ ЕХОВАГААС ХОЛДУУЛАХЫГ ОРОЛДДОГ

«Өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм» (Иов 2:4).

Еховагийн найз байхад саад болохын тулд Сатан яадаг вэ?

  • 2 Коринт 11:14

    Еховад дуулгаваргүй болгохын тулд мэхлэхийг оролддог.

  • Сургаалт үгс 24:10

    Еховад үйлчлэхээр сайн хүн биш гэж бодуулахыг оролддог.

  • 1 Петр 5:8

    Сатан биднийг хавчдаг.

  • Сургаалт үгс 27:11

    Еховад дуулгавартай, үнэнч найз нь байхаар шийдээрэй. Ингэвэл Сатаны худалчийг батална.

4 БИД ЕХОВАД ХАЙРТАЙ УЧИР ДУУЛГАВАРТАЙ БАЙДАГ

«Бурхны[г] хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» (1 Иохан 5:3).

Яавал Бурхны найз болох вэ?

  • Дэд хууль 6:5

    Бурхныг хайрлаарай. Хайртай бол дуулгавартай байхад амар.

  • Исаиа 48:17, 18

    Еховад дуулгавартай байгаарай. Тэгвэл үүрдийн ач тус хүртэнэ.

  • Дэд хууль 30:11–14

    Ехова таны хэрээс хэтэрсэн юм шаардахгүй гэдэгт итгэлтэй байгаарай.

  • Филиппой 4:13

    Зөв юм хийгээрэй. Ехова танд хүч өгнө.