Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библиэс юу мэдэж авах вэ?» номны дүгнэлт

11. Ийм их зовлон зүдүүр байгаагийн учир юу вэ?

11. Ийм их зовлон зүдүүр байгаагийн учир юу вэ?

1 БУРХАН ЗОВЛОН УЧРУУЛДАГГҮЙ

«Хорон мууг үйлдэх нь Бурханаас, бурууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байг» (Иов 34:10).

Хүмүүс яагаад ингэж их зовдог вэ?

  • 1 Иохан 5:19

    Ертөнцийн захирагч бол Сатан Диавол.

  • Номлогчийн үгс 8:9

    Хүн хүнээ зовоодог.

  • Номлогчийн үгс 9:11

    Заримдаа хүмүүс байх ёсгүй газраа, цагаа ололгүй байж таараад гай гамшигт өртдөг.

  • 1 Петр 5:7

    Ехова хүнийг чин сэтгэлээсээ хайрладаг. Хүн зовж байгааг харах дургүй.

2 ЕХОВАГИЙН ЗАХИРАХ ЭРХИЙН ТАЛААР САТАН МАРГААН ДЭГДЭЭСЭН

«Нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг» (Эхлэл 3:5).

Сатан маргаан дэгдээхэд Ехова яагаад зүгээр орхиогүй вэ?

  • Эхлэл 3:2–5

    Сатан Еховаг муу захирагч гэж гүтгэсэн. Сайн муугийн хэм хэмжээг өөрсдөө тогтоох эрхтэй гэж хүмүүст итгүүлэхийг Сатан хүссэн.

  • Иов 38:7

    Сатан олон сая тэнгэр элчийн өмнө Еховагийн талаар маргаан дэгдээсэн.

3 САТАН БҮТЭЛГҮЙТСЭН

«Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй юм» (Иеремиа 10:23, ШЕ).

Хүмүүс яагаад ийм удаан хугацаагаар зовж байна вэ?

  • Исаиа 55:9

    Хүн төрөлхтөн засаглалын олон янзын хэлбэрийг туршиж үзсэн ч Бурхнаас ангид амжилтад хүрэхгүй.

  • 2 Петр 3:9, 10

    Ехова тэвчээртэй байж, өөртэй нь танилцаж, өөрт нь захирагдах эсэхээ шийдэх цаг хугацааг бидэнд олгосон.

  • 1 Иохан 3:8

    Ехова Сатаны учруулсан бүх хохирлыг Есүсээр арилгуулна.

4 ЕХОВАД ҮЙЛЧЛЭХИЙН ТУЛД СОНГОХ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ЭДЭЛ

«Хүү минь, мэргэн бай... Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм» (Сургаалт үгс 27:11).

Ехова хүмүүсийг өөртөө үйлчлүүлэх гэж албаддаггүй нь ямар учиртай вэ?

  • Сургаалт үгс 30:24

    Амьтад зөндөө хөтлөгдөж амьдардаг. Ехова хүнд сонгох эрх чөлөө өгсөн. Еховад үйлчлэх эсэхээ бид өөрсдөө шийддэг.

  • Матай 22:37, 38

    Ехова биднийг хайрандаа хөтлөгдөн өөрт нь үйлчлээсэй гэж хүсдэг.