Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библиэс юу мэдэж авах вэ?» номны дүгнэлт

10. Тэнгэр элчүүдийн тухай

10. Тэнгэр элчүүдийн тухай

1 ТЭНГЭР ЭЛЧҮҮД БОЛ БУРХНЫ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД

«Хүч чадалтай, Түүний тэнгэр элч нар аа, ЭЗЭНийг магтагтун» (Дуулал 103:20).

Тэнгэр элчүүдийн тухай юу мэдэж болох вэ?

  • Иов 38:4–7

    Ехова дэлхийг бүтээхээсээ өмнө тэнгэр элчүүдийг бүтээсэн.

  • Илчлэлт 5:11

    Тэнгэр элчүүдийн тоо олон сая.

  • 1 Петр 1:11, 12

    Тэнгэр элчүүд дэлхийн талаарх Еховагийн санаа зорилгыг мэдэх гэж хүсдэг.

  • Лук 15:10

    Тэнгэр элчүүд Бурхны үйлчлэгчдэд санаа тавьдаг.

2 ТЭНГЭР ЭЛЧҮҮД БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧДЭД ТУСАЛДАГ

«ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, тэднийг авардаг» (Дуулал 34:7).

Тэнгэр элчүүд хүмүүст тусалдгийг хаанаас мэдэж болох вэ?

  • Эхлэл 19:15, 16; Даниел 6:22; Лук 22:43; Үйлс 12:6–11

    Лот Даниел Есүс Петр нарт тэнгэр элчүүд тусалсан.

  • Еврей 1:7, 14

    Орчин үед Ехова тэнгэр элчүүдээ явуулж үйлчлэгчдэдээ тусалдаг, хамгаалдаг.

3 ЧӨТГӨРҮҮД АЮУЛ УЧРУУЛАХЫГ ОРОЛДДОГ

«Ингэсэн нь биднийг Сатан мэхэлж далимдуулах вий гэсэндээ юм. Учир нь түүний хөнөөх санааг бид ямар мэдэхгүй биш» (2 Коринт 2:11).

Чөтгөр гэж юу вэ? Яагаад аюултай вэ?

  • Илчлэлт 12:9

    Нэг тэнгэр элч Еховад тэрсэлсэн. Тэр бол Сатан юм.

  • Эхлэл 6:2

    Ноагийн үед зарим тэнгэр элч Еховад тэрслээд дэлхийд ирсэн.

  • Матай 9:34

    Тэр тэнгэр элчүүд Сатантай нийлж, чөтгөр болсон.

  • Дэд хууль 18:10, 11

    Чөтгөрүүд хүмүүсийг хуурч мэхлэхийг оролддог бөгөөд ямар ч аюул учруулахаас буцдаггүй.

4 ТА САТАН БОЛОН ЧӨТГӨРҮҮДИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЧАДНА

«Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна» (Иаков 4:7).

Сатан болон чөтгөрүүдийг эсэргүүцэхдээ Еховагийн дэмжлэгийг авъя гэвэл яах хэрэгтэй вэ?

  • Үйлс 19:19

    Ид шид, далдын хүч, чөтгөрүүдтэй холбоотой боловч гэм хоргүй, сонин содон санагдаж болох бүх эд зүйлээсээ ангижрах хэрэгтэй.

  • Ефес 6:16, 18

    Библи судлан итгэлээ батжуулж, хамгаалахыг гуйж Бурханд залбирч байгаарай.

  • Сургаалт үгс 18:10

    Еховаг нэрээр нь дуудаарай.