Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библиэс юу мэдэж авах вэ?» номны дүгнэлт

1. Бурхан гэж хэн бэ?

1. Бурхан гэж хэн бэ?

1 БУРХАН ГЭЖ ХЭН БЭ?

«Та бүх юмсыг бүтээсэн билээ» (Илчлэлт 4:11).

Библиэс Бурхны тухай юу мэдэж авах вэ?

  • Илчлэлт 15:3

    Бурхан Төгс хүчтэй. Өөрөөр хэлбэл, орчлонт ертөнцийн хамгийн хүчтэй нэгэн.

  • Дуулал 90:2

    Бурхан дандаа байдаг.

  • Матай 6:9

    Бурхан бол бидний Эцэг.

    Биднийг хамгийн сайхан амьдруулах хүсэлтэй.

  • Үйлс 17:27

    Бурхан бидэнтэй ойр дотно байх дуртай.

2 БУРХАН НЭРТЭЙ

«Энэ [«Ехова», ШЕ] бол мөнхөд Миний нэр» (Египетээс гарсан нь 3:15).

Бурхны нэр ямар учрааc чухал бэ?

  • Дуулал 83:18 (1838 оны орчуулга)

    Бурхан бидэнд нэрээ хэлж өгдөг. Бурхны нэр бол Ехова. «Бурхан», «Эзэн» гэдэг нь нэр биш. Харин «хаан», «ерөнхийлөгч» гэдэг шиг цол юм. Нэрээр минь дуудаасай гэж Ехова хүсдэг.

  • Египетээс гарсан нь 3:14

    Бурхны нэр «Тэр болгодог» гэсэн утгатай. Ехова бүх юмыг бүтээсэн учир амласан бүхнээ биелүүлж, зорьсон бүхнээ ажил хэрэг болгож чаддаг.

3 ЕХОВА БИДНИЙГ ХАЙРЛАДАГ

«Бурхан бол хайр» (1 Иохан 4:8).

Бурхан биднийг хэрхэн хайрладаг вэ?

  • Египетээс гарсан нь 34:6; Дуулал 37:28

    Бурхан өрөвч, нигүүлсэнгүй. Үнэн болон шударга ёсыг хайрладаг.

  • Дуулал 86:5

    Бурхан уучлахад бэлэн.

  • 2 Петр 3:9

    Бидэнд тэвчээртэй ханддаг.

  • Илчлэлт 15:4, ШЕ

    Бурхан бидэнд үнэнч.

4 БУРХАН БИДЭНД САНАА ТАВЬДАГ

«Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл» (1 Петр 5:7).

Бурхан танд санаа тавьдгийг та хаанаас мэдэж авсан бэ?

  • Дуулал 37:9–11

    Бурхан хүмүүсийг зовлонгоос ангижруулж, муу хүмүүсийн учруулсан хохирлыг арилгахаа амласан.

  • Иаков 4:8

    Ехова таныг өөртэй нь дотно байхыг хүсдэг.

  • Иохан 17:3

    Бурхны тухай мэдэхийн хэрээр Бурхныг хайрладаг болно.