Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн сургаалыг зөв ойлгох нь

 БҮЛЭГ 4

Есүс Христ гэж хэн бэ?

Есүс Христ гэж хэн бэ?
  • Есүс ямар онцгой үүрэг биелүүлсэн бэ?

  • Есүсийн гарал үүслийн тухай Библид юу гэж байдаг вэ?

  • Есүс чухам ямар хүн байсан бэ?

1, 2. а) Алдартай хүний нэрийг мэдэх нь түүнийг сайн мэддэг гэсэн үг биш гэж хэлэхийн учир юу вэ? б) Есүсийн тухай хүмүүс ямар бодолтой байдаг вэ?

НЭР АЛДАРТАЙ хүн олон байдаг. Зарим хүн төрсөн нутаг ус, хот сууриндаа юм уу эх орондоо алдартай байхад зарим нь дэлхийд нэрээ дуурсгасан байдаг. Гэхдээ алдартай хүний нэрийг мэдэх, түүнийг сайн мэддэг байх хоёрын хооронд ялгаа их бий. Хүний нэрийг мэдэх гэдэг түүний удам судар, амьдрал ахуй, боловсрол хүмүүжил, үзэл бодол, зан чанарыг бүгдийг нь сайн мэднэ гэсэн үг биш ээ.

2 Есүс дэлхий дээр бараг 2000 жилийн өмнө амьдарч байсан боловч түүний тухай сонсож дуулсан хүн өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд байдаг. Гэхдээ Есүсийг чухам ямар хүн байсныг тэр бүр сайн мэддэг⁠гүй. Зарим хүн Есүсийг зүгээр л нэг сайн хүн гэж боддог байхад зарим нь зөнч гэж үздэг. Бас Есүсийг төгс хүчит Бүтээгч Бурхан гэж итгэн, шүтдэг хүмүүс ч бай⁠даг. Есүс үнэхээр төгс хүчит Бурхан мөн үү?

3. Ехова Бурхан болон Есүс Христийн тухай үнэнийг мэдэх нь яагаад чухал бэ?

3 Есүсийн тухай үнэнийг мэдэх нь их чухал юм. Яагаад гэвэл, «Мөнхийн амьтай болохын тулд цо рын ганц жинхэнэ Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг үргэлж таньж мэдэх ёстой» гэж Библид бичсэн байдаг (Ёохан 17:3). Тийм ээ, Ехова Бурхан болон Есүс Христийн тухай мэдлэгтэй хүн ирээдүйд диваажин дэлхийд мөнх амьдрах найдвартай (Ёохан 14:6). Түүнээс гадна, хүн хэрхэн амьдарч, бусадтай хэрхэн харьцах ёстойг Есүс үлгэрлэн үзүүлсэн (Ёохан 13:34, 35). Бид энэ номны 1-р бүлгээс жинхэнэ Бурхны тухай Библид юу гэж бичсэн байдгийг үзсэн билээ. Тэгвэл одоо, Есүс Христийн тухай юу гэж байдгийг мэдэж авцгаая.

 БУРХНЫ АМЛАСАН МЕССИА

4. «Мессиа» буюу «Христ» гэдэг цол ямар утгатай вэ?

4 Ехова Бурхан нэгэн хүнийг Мессиа буюу Христ болгон илгээх тухай Есүсийг төрөхөөс олон жилийн өмнө Библид зөгнөжээ. Еврей хэлний «мессиа», грек хэлний «христ» гэдэг үгийн аль аль нь «тослогдсон нэгэн» гэсэн утгатай. Хүнийг тусгай албан тушаалд томилохдоо толгой дээр нь тос асгадаг ёс Библийг бичиж байх үед байжээ. Бурхан явуулна гэж амласан хүнээ бэлгэдлийн утгаар «тослох» буюу тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр томилох учиртай байв. Бурхны санаа зорилгыг биелүүлэхэд Мессиа ямар чухал үүрэг биелүүлэх учиртайг бид энэ номны дараа дараагийн бүлгээс дэлгэрэнгүй үзнэ. Бас Есүсийн ачаар одоо ямар ивээл хүртэж болохыг мэдэж авна. Гэхдээ одоо өөр нэг асуултыг авч үзье. Есүсийг төрөхөөс өмнө олон хүн «Хэн Мессиа байх бол?» гэж сонирхож байсан нь лавтай.

5. Есүсийн шавь нар юунд бат итгэлтэй байсан бэ?

5 МЭ І зуунд Есүсийн шавь нар багшийгаа Бурхны амласан Мессиа мөн гэдэгт бат итгэдэг байв (Ёохан 1:41). Тэдний нэг болох Симон Петр: «Та бол Христ» гэж шууд хэлж байсан (Матай 16:16). Есүсийг Мессиа буюу Христ үнэхээр мөн гэдэгт шавь нар нь ямар учраас итгэдэг байсан бэ? Бид яагаад итгэж болох вэ?

6. Мессиаг танихад нь Ехова хүмүүст хэрхэн тусалсныг жишээгээр хэлнэ үү.

6 Есүсийг төрөхөөс өмнө амьдарч байсан Бурхны зөнчид Мессиагийн тухай нарийн ширийн зүйл олныг бичсэн байдаг. Үүний ачаар хүмүүс түүнийг таньж чадах байлаа. Жишээ нь, та онгоц юм уу галт тэрэгний буудал дээр танихгүй хүнийг тосож авах болжээ гэж бодъё. Хэрэв хэн нэг хүн танд өнөөх хүний төрх байдлыг нарийн сайн хэлж өгвөл тосож авах хүнээ танихад амар болно биз дээ? Үүнтэй адилаар, Ехова Мессиагийн юу хийх, юу үзэж туулах тухай нэлээд нарийн  ширийн зүйлийг Библид бичүүлжээ. Эдгээр зөгнөлийн биелэл Мессиаг баараггүй танихад хүмүүст туслах учиртай байлаа.

7. Есүс дээр биелсэн зөгнөлүүдээс хоёрыг хэлнэ үү.

7 Ердөө хоёр жишээ авч үзье. Нэгдүгээрт, зөнч Мика Мессиаг Иуда нутгийн Бетлехем гэдэг жижиг хотод төрнө гэж 700 гаруй жилийн өмнө зөгнөжээ (Мика 5:2). Тэгвэл Есүс үнэхээр тэр хотод төрсөн үү? Тийм ээ, яг Бетлехемд төрсөн (Матай 2:1, 3–9). Хоёрдугаарт, олон зууны өмнө бичигдсэн Даниел 9:25Мессиаг МЭ 29 онд тодорно гэж зөгнөжээ. * Эдгээр болон бусад зөгнөл биелсэн нь Есүс бол Бурхны амласан Мессиа мөн гэдгийг баталдаг.

Есүс баптисм хүртэхдээ Мессиа буюу Христ болсон

8, 9. Есүсийг баптисм хүртэхэд Мессиа мөн гэдгийг нь юу тодорхой баталсан бэ?

8 Есүсийг Мессиа мөн гэдгийг батлах өөр нэг үйл яв⁠дал МЭ 29 оны сүүлээр болсон. Тэр жил Есүс Иордан голд баптисм хүртэхээр садангийнхаа Ёохан дээр оч⁠жээ. «Баптисм» гэдэг нь бүтэн биеэрээ усанд шумбах тусгай ёслол юм. Ехова Мессиаг таниулах тэмдэг үзүүлэхээ Ёоханд амласан байв. Есүсийг баптисм хүртэхэд Ёохан тэр тэмдгийг үзжээ. Энэ явдлын талаар Библид «Есүс баптисм хүртээд голын уснаас гармагц тэнгэр заагдаж Бурхны агуу хүч Есүс дээр тагтаа мэт буун ирэх нь Ёоханд харагдав. Бас “Энэ бол миний таалан соёрхдог, хайрт Хүү минь билээ” гэх дуу тэнгэрээс гарав» гэж бичжээ (Матай 3:16, 17). Энэ бүхнийг Ёохан чихээрээ сонсож, нүдээрээ үзээд Есүсийг Бурхан илгээжээ гэдэгт огтхон ч эргэлзээгүй (Ёохан 1:32–34). Ехова Есүсийг «агуу хүч» буюу үйлдэх хүчээрээ «тосолж», Мессиа (Христ) болгосон. Тэр өдөр Есүс томилогдсон Удирдагч, Хаан болсон (Исаиа 55:4).

9 Библийн зөгнөлүүд биелж, Бурхан өөрөө гэрчил сэн нь Есүсийг Мессиа мөн гэдгийг хөдөлгөөнгүй баталдаг. Одоо, «Есүсийн гарал үүслийн тухай Библид юу гэж байдаг вэ? Есүс чухам ямар хүн байсан бэ?» гэ⁠сэн хоёр чухал асуултыг авч үзье.

ЕСҮСИЙН ГАРАЛ ҮҮСЭЛ

10. Библид бичсэнээр, Есүс дэлхийд ирэхээсээ өмнө хаана байсан бэ?

10 Есүс дэлхийд ирэхээсээ өмнө тэнгэрт байсныг Библид бичсэн. Зөнч Мика Мессиаг Бетлехемд төрөх ёстой гэж зөгнөсний зэрэгцээ «эртнээс» гаралтайг нь бас хэлжээ (Мика 5:2). Есүс хүн болж төрөхөөсөө өмнө тэнгэрт байснаа өөрөө ч олон удаа хэлсэн байдаг (Ёохан 3:13; 6:38, 62-ыг уншина; 17:4, 5). Тэрээр тэнгэрт байхаасаа Еховатай онцгой харьцаатай байсан.

11. Есүсийг Еховагийн хамгийн хайртай Хүү гэж хэлж болохын учир юу вэ?

11 Есүсийг Еховагийн хамгийн хайртай Хүү гэдэг. Тэгж хэлэх бүрэн үндэстэй. Есүс бол Бурхны «бүх бүтээлийн анхных нь юм» * (Колосай 1:15). Түүнийг «цорын ганц Хүү» гэж нэрлэдгээс бас нэг онцлог шинж нь харагддаг (Ёохан 3:16). Ехова Бурхны өөрийн гараар бүтээсэн цорын ганц бүтээл учраас түүнийг ийн нэрлэдэг. Бас Бурхан бусад бүх зүйлийг ганцхан Есүсийн оролцоотой бүтээжээ (Колосай 1:16). Түүнээс гадна, Есүсийг «Үг» гэдэг (Ёохан 1:14). Энэ нь Есүс Эцгээ төлөөлөн, үг зааврыг нь тэнгэр болон газар дахь бусад хөвгүүдэд нь дамжуулдаг байсан гэсэн үг юм.

12. Есүс Бурхантай эн тэнцүү биш гэдгийг бид хаанаас мэддэг вэ?

12 Зарим хүн Есүсийг Бурхантай эн тэнцүү гэж боддог. Гэхдээ Библийн сургаалаар бол, тийм биш ээ.  Өмнөх догол мөрд тэмдэглэснээр, Бурхан Есүсийг бүтээсэн. Тиймээс, Есүст эхлэл гэж бий. Харин Ехова Бурханд эхлэл, төгсгөл байхгүй (Дуулал 90:2). Бурхны Хүү өөрийгөө Эцэгтэйгээ эн тэнцүү гэж бодож ч байгаагүй. Эцэг нь Хүүгээсээ «агуу» гэж Библид тодорхой бичжээ (Ёохан 14:28-⁠ыг уншина; 1 Коринт 11:3). Ехова ганцаараа «Төгс Хүчит Бурхан» билээ (Эхлэл 17:1). Тиймээс, түүнтэй эн зэрэгцэх хэн ч байхгүй. *

13. Есүсийг «үл үзэгдэх Бурхны дүр» гэсэн нь юу гэсэн үг вэ?

13 Ехова тэнгэр, газрыг бүтээхээсээ бүр өмнө ууган Хүүтэйгээ олон тэрбум жил дотно харьцаж, бие биеэ их хайрлах болжээ (Ёохан 3:35; 14:31). Хүү Эцэгтэйгээ яг адилхан байв. Тийм ч учраас, Библид Есүсийг «үл үзэгдэх Бурхны дүр» гэж тодорхойлдог (Колосай 1:15). Хүүхэд аавтайгаа олон талаараа адилхан байдаг шиг Есүс ч тэнгэрийн Эцгээ төгс дуурайжээ.

14. Еховагийн ууган Хүү хэрхэн хүн болж төрсөн бэ?

14 Еховагийн ууган Хүү хүн болж амьдрахаар тэнгэрээс дуртайяа ирсэн. Гэхдээ та: «Тэнгэрт байдаг бүтээл яаж хүн болсон юм бол оо?» гэж сонирхож байгаа байх. Ехова гайхамшиг үйлдэж, Хүүгийнхээ амийг Мариа гэдэг онгон еврей эмэгтэйн хэвлийд шилжүүлжээ. Тийнхүү Мариа төгс хүү төрүүлж, Есүс гэж нэрлэсэн. Тиймээс, Есүсийн эцэг нь хүн биш юм (Лук 1:30–35).

ЕСҮС ЧУХАМ ЯМАР ХҮН БАЙСАН БЭ?

15. Есүсийг сайн мэддэг хүн Еховаг сайн мэддэг гэж хэлж болохын учир юу вэ?

15 Есүсийн сургаал номлол, үйл хэргийг судалж үзвэл ямар хүн байсныг нь сайн мэддэг болно. Есүсийг сайн мэддэг болбол, цаашлаад, Еховаг сайн мэддэг болно. Учир нь Есүс Эцгийгээ төгс дуурайсан билээ. Тийм ч учраас, «Намайг харсан хүн Эцгийг харсан» гэж нэг  шавьдаа хэлсэн (Ёохан 14:9). «Евангели» гэж нэрлэгддэг Библийн дөрвөн ном буюу «Матай», «Марк», «Лук», «Ёохан» номноос Есүс Христийн амьдрал, үйл хэрэг, зан чанарын тухай ихийг мэ⁠дэх бо⁠ломжтой.

16. Есүс гол нь юуны тухай сургадаг байсан бэ? Есүс хэний сургаалыг заадаг байсан бэ?

16 Есүс бас «Багш» гэдгээрээ алдартай бай⁠сан (Ёохан 1:38; 13:13). Есүсийн сургаалын гол сэдэв нь «Хаант төрийн тухай сайн мэдээ» буюу дэлхийг бүхэлд нь захирч, дуулгавартай хүмүүсийг үүрд аз жаргал⁠тай амьдруулах тэнгэрийн засгийн газрын тухай байсан юм (Матай 4:23). Есүс өөрөө: «Би өөрийнхөө биш, намайг илгээсэн нэгний сургаалыг заадаг» гэж хэлснийг үзвэл Еховагийн сургаалыг заадаг байсан нь тодорхой (Ёохан 7:16). Эцэг нь хүмүүст Хаант төрийн тухай сайн мэдээ дуулгах хүсэлтэйг Есүс мэддэг байсан. 8-р бүлгээс Бурхны Хаант төрийн тухай дэлгэрэнгүй үзнэ.

17. Есүс сургаалаа хаана заадаг байсан бэ? Хүмүүст заахын тулд ямар учраас их хүчин чармайлт гаргадаг байсан бэ?

17 Есүс сургаалаа хаана заадаг байсан бэ? Хот, тосгон, хөдөө зах зээл, айл гээд хүмүүстэй уулзаж таарсан газар бүрдээ зааж, тэдний ирэхийг хүлээлгүй, өөрөө явж очдог байжээ (Марк 6:56; Лук 19:5, 6). Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлэх болон заах ажилд ямар учраас тийм их хүчин чармайлт, цаг зав гаргадаг байсан юм бол? Есүс энэ ажлыг хийсэн нь Бурхны таалалд нийцүүлсэн хэрэг байв. Тийм ээ, Есүс Эцгийнхээ таалалд үргэлж нийцүүлдэг байсан (Ёохан 8:28, 29). Бас өөрийг нь зорьж ирсэн хүмүүсийг өрөвддөг учраас сайн мэдээ дэлгэрүүлэх ажил хийдэг байжээ (Матай 9:35, 36-г уншина). Тэр үед шашны удирдагчид Бурхны тухай үнэнийг ард олонд зааж, санаа зорилгыг нь мэдүүлэх ёстой байсан боловч тэднийг зөнд нь хаясан байв. Хүмүүст Хаант төрийн тухай мэдээ хүргэх нь хэчнээн чухал болохыг Есүс сайн ойлгодог байсан.

18. Есүсийн ямар зан танд илүү таалагддаг вэ?

 18 Есүс уян зөөлөн сэтгэлтэй, хүнлэг хүн байв. Энгийн ард олон Есүсийг нөхөрсөг, сайхан сэтгэлтэй хүн болохыг нь ойлгож, хүүхэд багачууд хүртэл Есүстэй хамт байх дуртай байсан (Марк 10:13–16). Тэрээр хэнийг ч алаг үздэггүйн зэрэгцээ сувдаг шунахай зан, шударга бус явдлыг үзэн яддаг байв (Матай 21:12, 13). Тэр үед эмэгтэй хүнийг дорд үзэж, эрх ашгийг нь бараг хамгаалдаггүй байсан хэдий ч Есүс эмэгтэйчүүдтэй хүндэтгэлтэй харьцдаг байжээ (Ёохан 4:9, 27). Бас туйлын даруу хүн байсан. Нэгэн удаа элчүүдийнхээ хөлийг угааж, зарц хүний ажлыг хийсэн.

Есүс явсан газар бүрдээ Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлдэг байсан

19. Есүс бусдад юу хэрэгтэй байгааг мэддэг байсныг ямар жишээ харуулдаг вэ?

19 Бас бусдад юу хэрэгтэй байгааг ойлгодог хүн байв. Бурхны агуу хүчээр олон түмнийг эдгээдэг байсан нь тэр чанарыг нь тод харуулдаг (Матай 14:14). Нэгэн удаа уяман өвчтэй хүн Есүс рүү ирээд «Та хүсвэл на майг эдгээж чадна шүү дээ» гэж хэлжээ. Есүс хэчнээн их өвдөж зовж байгааг нь ойлгосон учраас өрөвдөж, гараа түүнд хүргээд «Хүсэж байна. Би чамайг эдгээе» гэж хэлэв. Тэгтэл өнөөх хүн эдгэжээ! (Марк 1:40–42). Тэр хүн хэчнээн их баярласан бол оо!

ҮХЭН ҮХТЭЛЭЭ ҮНЭНЧ БАЙСАН НЬ

20, 21. Есүс Бурханд дуулгавартай байхын жишээг хэрхэн үзүүлсэн бэ?

20 Есүс Бурханд дуулгавартай байхын төгс жишээ болсон. Ямар ч эсэргүүцэл тулгарч, яаж ч зовж байсан тэнгэрийн Эцэгтээ үнэнч байсан бөгөөд Сатаны сорилтод бууж өгөлгүй, тэвчиж чадсан юм (Матай 4:1–11). Есүсийн зарим хамаатан түүнд итгэдэггүй байсан бөгөөд нэгэн удаа түүнийг «солиорчээ» гэжээ (Марк 3:21). Гэсэн ч Есүс тэдний үгээр явалгүй, Бурхны хүсэл тааллыг биелүүлсээр байсан. Доромжилж, зүй бусаар харьцаж байхад ч биеэ барьж, эсэргүүцэгчдэдээ муу юм хийж байгаагүй (1 Петр 2:21–23).

 21 Есүс дайснуудынхаа гарт тамлагдан, тарчилж үхсэн. Гэсэн ч, үхэн үхтэлээ үнэнч байсан юм (Филиппой 2:8-⁠ыг уншина уу). Есүс дэлхий дээр өнгөрүүлсэн эцсийн өдрөө ямар сорилт тэвчсэнийг авч үзье. Дайснууд нь Есүсийг барьж, хилсээр буруутган, шүүг⁠чид шударга бусаар яллаж, ард олон дооглон тохуурхаж, цэргүүд тамлан зовоож байлаа. Эцэст нь, тэрээр шонд хадуулж, эцсийн амьсгал авахдаа «Бүх юм гүйцлээ!» гэж хэлээд нас баржээ (Ёохан 19:30). Гэхдээ үхсэнээс нь хойш гурав дахь өдөр нь Ехова түүнийг тэнгэрийн биетэй болгон амилуулжээ (1 Петр 3:18). 40 хоногийн дараа Есүс тэнгэр өөд буцсан билээ. Тэнд «Бурхны баруун талд суусан бөгөөд» хааны эрх мэдэлтэй болох цагаа хүлээсэн (Еврей 10:12, 13).

22. Есүс үхэн үхтэлээ үнэнч байсан нь хүн төрөлхтөнд ямар ач холбогдолтой вэ?

22 Есүс үхэн үхтэлээ үнэнч байсны ачаар юу «гүйц[сэн]» бэ? Хүн төрөлхтний төлөө амиа золиосолсных нь ачаар Еховагийн анхны санаа зорилгын дагуу диваажин дэлхийд мөнх амьдрах боломж бидэнд бүрдсэн. Энэ тухай дараагийн бүлгээс дэлгэрэнгүй үзнэ.

^ д/м 7 Есүс дээр биелсэн, Даниелын зөгнөлийн тайлбарыг 198, 199-р хуудасны хавсралтаас үзнэ үү.

^ д/м 11 Ехова Бүтээгч учраас түүнийг Эцэг гэдэг (Исаиа 64:8). Есүсийг Бурхан бүтээсэн учраас Бурхны Хүү гэж нэрлэдэг. Бурхан тэнгэрийн оюун ухаант бүтээлүүдийг бүтээсэн учраас тэднийг «Бурхны хөвгүүд», мөн анхны хүн Адамыг бүтээсэн учраас түүнийг «Бурхны хүү» гэж нэрлэдэг (Иов 1:6; Лук 3:38).

^ д/м 12 Есүс Бурхантай эн тэнцүү биш гэдгийг батлах бусад баримтыг 201–204-р хуудасны хавсралтаас үзнэ үү.