Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн сургаалыг зөв ойлгох нь

 ХАВСРАЛТ

Есүс бол Бурхны амласан Мессиа мөн

Есүс бол Бурхны амласан Мессиа мөн

ХҮН ТӨРӨЛХТНИЙГ Аврагч буюу Мессиаг танихад туслах зорилгоор Ехова олон зөнчийг удирдаж, түүний хэзээ, хаана  төрөх, хэдийд хэрхэн үхэх, ямар үүрэг гүйцэтгэх зэргийг нь мэдэгдсэн нарийн ширийн олон зөгнөл бичүүлсэн нь Есүс Христ дээр ямар ч зөрүүгүй яг таг биелжээ. Жишээ болгон, Мессиагийн төрөх үе хийгээд бага насанд нь тохиолдох үйл явдлын талаарх хэдэн зөгнөлийг авч үзье.

 Зөнч Исаиа, Мессиаг Давид хааны удмын хүн байхыг зөгнөжээ (Исаиа 9:7). Үнэхээр ч, Есүс Давидын удмаас төрсөн билээ (Матай 1:1, 6–17).

Бас зөнч Мика, Мессиаг «Бетлехем Ефрата» хотод төрөх бөгөөд эцэстээ захирагч болно гэж хэлжээ (Мика 5:2). Есүсийг төрөх үед Израйлд Бетлехем нэртэй хот хоёр байсны нэг нь нутгийн хойд хэсэгт Назар хотоос холгүй, нөгөө нь өмнөд хэсэгт Иерусалим хотын ойролцоо байжээ. Иерусалимын ойролцоохыг нь дээр үед Ефрата гэдэг байв. Микагийн зөгнөсөн ёсоор, Есүс яг тэр хотод төрсөн (Матай 2:1).

Түүнчлэн, Бурхны Хүүг «Египетээс дуудан гаргах» тухай Библид зөгнөсөн байдаг. Есүсийг бага байхад эцэг эх нь Египет рүү авч явжээ. Хожим нь Херод хааныг нас барсны дараа буцаж ирсэн. Ийнхүү тэр зөгнөл биелжээ (Хосеа 11:1; Матай 2:15).

200-р хуудсанд буй хүснэгтийн «Зөгнөл» гэсэн хоёрдугаар баганад  Мессиагийн талаарх Библийн зөгнөлийг, «Биелэл» гэсэн гуравдугаар баганад тэдгээр нь хэрхэн биелснийг бичсэн байгаа. Хоёр баганын зүйлүүдийг харьцуулж үзнэ үү. Үүний ачаар, Библийг үнэн зөв гэдэгт итгэх итгэл тань улам батажна гэдэгт эргэлзэхгүй байна.

Мессиагийн талаарх зөгнөлийг биелэлтэй нь харьцуулан үзэхдээ Есүсийг төрөхөөс олон зуун жилийн өмнө бичигдсэнийг нь санаарай. Есүс: «Миний талаар Мосегийн хуульд бичсэн, зөнчдийн хэлсэн, Дуулал номонд байдаг бүхэн заавал биелнэ» гэж хэлсэн (Лук 24:44). Мессиагийн талаарх бүх зөгнөл яг таг биелсэн! Та үүнийг Библи судлах явцдаа мэдэх болно.