Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Хүүхэдтэйгээ хамт уншаарай

 ХИЧЭЭЛ 13

Тимот тусч хүн байв

Тимот тусч хүн байв

Тимот хүмүүст туслах дуртай залуу байв. Олон газар очин хүмүүст тусалж, сэтгэл хангалуун, жаргалтай амьдарсан. Чи Тимотын талаар сайн мэдмээр байна уу?

Ээж, эмээ нь Тимотыг Еховад хайртай хүн болгон хүмүүжүүлсэн

Тимот Лустр хотод өсжээ. Эмээ Лой, ээж Юник нь Тимотыг багаас нь Еховаг хайрладаг хүн болгон хүмүүжүүлжээ. Тимот ч Еховагийн тухай мэдэхэд нь хүмүүст туслахыг хүсдэг болсон.

Паул, залуу Тимотод өөр газраар явж, хамт дэлгэрүүлье гэхэд нь тэрбээр дуртайяа зөвшөөрчээ. Хол газар явж хүмүүст туслахад бэлэн байлаа.

 Паул Тимот хоёр Македонийн Тесалоник гэдэг хот руу явжээ. Эхлээд хол газрыг явган туулж, дараа нь завиар явжээ. Тэгж явсаар Тесалоникт очоод Еховатай танилцахад нь олон хүнд тусалсан. Гэвч зарим хүн тэдэнд дургүйцэж, хорлохыг оролджээ. Тиймээс Паул Тимот хоёр тэндээс явж, өөр газар дэлгэрүүлэхээр болов.

Тимот сэтгэл хангалуун амьдарсан

Хэдэн сарын дараа Паул Тимотыг Тесалоникт дахин очиж ах дүү нарынхаа байдлыг мэдээд ир гэлээ. Тийм аюултай газар дахин очих нь зориг шалгасан хэрэг байв. Гэхдээ Тимот ах дүү нарынхаа төлөө санаа зовж байсан учир Тесалоник руу явжээ. Буцаж ирээд Паулд таатай мэдээ дуулгасан юм. Тэндхийн итгэл нэгтнүүд нь сайн байжээ!

Тимот Паултай хамт олон жил үйлчилсэн. Паул Тимотыг газар газрын хурлуудад туслуулахаар явуулж болох хамгийн сайн хүн гэж бичжээ. Тимот Еховаг бас бусдыг хайрладаг байв.

Чи хүмүүсийг хайрладаг уу? Еховагийн талаар мэдэхэд нь туслахыг хүсдэг үү?Тэгдэг бол Тимотын адилаар сэтгэл хангалуун, жаргалтай амьдарна.

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ

  • 2 Тимот 1:5; 3:15

  • Үйлс 16:1–5; 17:1–10

  • 1 Тесалоник 3:2–7

  • Филиппой 2:19–22