Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Хүүхэдтэйгээ хамт уншаарай

 ХИЧЭЭЛ 2

Ребека Еховаг баярлуулсан

Ребека Еховаг баярлуулсан

Ребека Ехова Бурхныг хайрладаг эмэгтэй байжээ. Түүний нөхрийг Исаак гэдэг. Исаак ч бас Еховаг хайрладаг хүн байв. Ребека Исаактай яаж танилцсан юм бол? Еховаг яаж баярлуулсан бэ? Эхлээд бүгдээрээ Ребекагийн нөхөр Исаакийн тухай мэдэж авцгаая.

Исаакийн аавыг Абрахам, ээжийг нь Сара гэдэг. Тэд Канаан нутагт амьдардаг байв. Канааны хүмүүс Еховаг шүтдэггүй аж. Харин Абрахам хүүгээ Еховаг шүтдэг хүнтэй гэрлээсэй гэж хүсдэг байлаа. Тиймээс хүүдээ эхнэр олуулах гэж зарим хамаатан нь амьдардаг Харан нутаг руу зарцаа явуулжээ. Тэр зарцыг нь Елиезер гэдэг байсан бололтой.

Ребека Елиезерийг даган Канаанд очоод Исаакийн эхнэр болов

Елиезер арван тэмээнд хоол хүнс, бэлэг сэлт тэгнэн бусад зарцын хамт холын аянд гарав. Исаакийн эхнэр болох эмэгтэйг Елиезер хэрхэн таньсан юм бол? Тэрбээр хамт яваа хүмүүстэйгээ Харанд ирээд нэгэн худгийн дэргэд буудаллав. Эмэгтэйчүүд ус авахаар удахгүй ирэхийг Елиезер мэдэж байлаа. Тэгээд Еховад «Би нэг залуу эмэгтэйгээс ус гуйна. Хэрэв тэр эмэгтэй надад ус өгч бас тэмээг минь усалбал би түүнийг таны сонгосон хүн байна гэж танья» хэмээн залбирчээ. 

Тэгтэл Ребека гэдэг бүсгүй худаг дээр ирэв. Библид бичсэнээр, тэр гоо үзэсгэлэнтэй бүсгүй аж. Елиезерийг ус гуйхад Ребека: «Танд өгөлгүй яах вэ. Би бас таны тэмээг усалъя» гэж хэлжээ. Тэмээ бол ус их уудаг амьтан. Ребека цангасан тэмээг услах гэж худгаас олон удаа ус татав. Ямар хэцүү ажил хийснийг нь зураг дээрээс харж байна уу?Ехова залбиралд нь ингэж хариулахад Елиезер ихэд гайхжээ.

Елиезер Ребекад олон гоё бэлэг өгөв. Ребека Елиезерийг цуг яваа хүмүүстэй нь гэртээ урьжээ. Елиезер гэрийнхэнд нь Абрахам өөрийг нь ямар хэргээр илгээснийг, Ехова залбиралд нь яаж хариулсныг ярьж өгчээ. Гэрийнхэн нь Ребекаг Исаактай гэрлүүлэхдээ дуртай байлаа.

Ребека өөрийнхөө санаачилгаар тэмээ усалсан

Харин Ребека Исаактай гэрлэхдээ дуртай байсан болов уу?Ехова Елиезерийг явуулсныг Ребека ойлгожээ. Тиймээс Исаакийн эхнэр болохоор Канаан руу явах уу гэж гэрийнхнийгээ асуухад «Би явна» гэж хариулдаг. Тэр даруй Елиезерийг даган Канаанд очоод Исаакийн эхнэр болов.

Хүслийг нь биелүүлсэн учир Ехова Ребекаг шагнасан. Олон жилийн дараа Ребекагийн удмаас Есүс төрсөн. Хэрвээ чи Ребекаг дууриаж Еховаг баярлуулбал чамайг ч бас Ехова шагнана.

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ

  • Эхлэл 12:4, 5; 24:1–58, 67