Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Хүүхэдтэйгээ хамт уншаарай

 ХИЧЭЭЛ 3

Рахаб Еховад итгэдэг байсан

Рахаб Еховад итгэдэг байсан

Өөрсдийгөө Иерихо хотод байгаагаар төсөөлье. Иерихо хот Канаанд байдаг бөгөөд тэндхийн хүмүүс Еховад итгэдэггүй аж. Энэ хотод Рахаб гэдэг эмэгтэй амьдардаг байв.

Мосе Улаан тэнгисийг хэрхэн хуваасныг, израильчуудыг Египетээс яаж гаргасныг Рахаб хүүхэд байхаасаа мэддэг байжээ. Бас дайснаа дарахад нь Ехова израильчуудад хэрхэн тусалсныг сонсож байв. Харин одоо израильчууд өөрийнх нь амьдардаг Иерихо хотын ойролцоо ирснийг мэджээ!

Рахаб Еховад итгэдэг учраас тагнуулуудад тусалсан

Нэг орой Иерихо хотыг тагнахаар ирсэн хоёр израиль хүн Рахабын гэрт очжээ. Рахаб тэднийг гэртээ хонуулахаар болов. Удаа ч үгүй байтал Иерихогийн хаан хотыг нь тагнахаар ирсэн хүмүүс Рахабынд очсоныг мэдэв. Тэгээд тэднийг бариулахаар хүмүүсээ явуулжээ. Рахаб туршуулуудыг хавтгай дээвэр дээрээ гаргаж нуугаад, хааны явуулсан хүмүүст «Туршуулууд манайд ирсэн л дээ. Гэхдээ хотоос явчихсан. Хэрэв та нар одоохон араас нь явбал барьж чадна» гэжээ. Рахаб яагаад тагнуулуудад тусалсан бэ?Рахаб Еховад итгэдэг байсан шүү дээ. Бас Ехова Канаан нутгийг израильчуудад өгөхийг мэдэж байсан.

Иерихо хот устгагдахад Рахабыг гэрийнхэнтэйгээ аврагдана гэж тагнуулууд хэлжээ. Тэд Рахабт юу хийгээрэй гэж хэлснийг чи мэдэх үү?«Энэ улаан уяаг цонхоороо гаргаж унжуулаарай. Тэгвэл танай гэрт байх бүх хүн амьд үлдэнэ» гэж хэлээд явжээ. Рахаб хоёр туршуулын хэлсэн бүхнийг хийжээ. Дараа нь юу болсон билээ?

Ехова Рахабыг гэрийнхэнтэй нь аварсан

Хэдэн өдрийн дараа израильчууд Иерихо хотыг тойрон чимээгүй алхжээ. Тэд хотыг зургаан өдөр дараалан өдөрт нэг удаа, харин долоо дахь өдөр нь долоон удаа тойрчээ. Тэгээд долоо дахь удаагаа тойрохдоо чанга гэгч нь хашхирахад Ехова хотын хэрмийг нураав. Гэтэл хэрмийн нэг хэсэг нурсангүй. Тэр хэсэгт Рахабынх байдаг аж. Цонхоор нь улаан уяа унжиж харагдана. Чи харж байна уу?Рахаб гэрийнхэнтэйгээ амьд үлджээ!

 Рахабаас юу сурч болох вэ?Ехова олон гайхамшиг үйлдсэнийг Рахаб мэддэг байв. Тийм учраас Еховад итгэдэг байсан. Чи ч бас Еховагийн тухай олон сайхан зүйлийг мэддэг болж байгаа шүү дээ. Чи Еховад Рахабын адил итгэдэг үү?Итгэдэг, тийм ээ?

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ

  • Иошуа 2:1–24; 6:1–5, 14, 15, 20–25

  • Еврей 11:31