Нагац ахынхаа амийг аварсан нэгэн залуугийн тухай мэдэж авцгаая. Нагац ах нь элч Паул юм. Библид энэ залуугийн нэрийг бичээгүй боловч эр зориг гаргаж юу хийснийг нь бичжээ. Юу хийснийг нь чи мэдмээр байна уу?

Паул Есүсийн тухай дэлгэрүүлснээсээ болж Иерусалимд хоригдож байв. Паулыг үзэн яддаг муу санаатай хүмүүс түүнийг алах арга сэджээ. Тэд: «Паулыг шүүхийн тулд цэргийн даргад хэлж авчруулъя. Тэгээд ирэх замд нь отож байгаад Паулыг алъя!» гэцгээжээ.

Хүмүүс хорон төлөвлөгөө сэдсэнийг зээ дүү нь Паулд болон цэргийн даргад хэлсэн

Хүмүүс ийм муухай юм хийх гэж байгааг Паулын зээ дүү сонсжээ. Тэгээд яасан бол? Хорионд байгаа Паултай уулзаж энэ тухай дуулгав. Тэгэхэд нь Паул цэргийн даргад даруй мэдэгд гэлээ. Цэргийн даргад ийм мэдээ хэлэх нь зээ дүүд нь амархан байсан болов уу?Үгүй. Тэр дарга их эрх мэдэлтэй хүн байв. Гэхдээ энэ залуу зориг гаргаж, цэргийн даргад хэлсэн юм.

Тэгэхлээр нь цэргийн дарга 500 орчим цэрэг гаргаж Паулыг хамгаалахаар болов! Тэгээд тэр шөнөдөө Паулыг Кайсари руу явуулжээ. Паул амьд үлдсэн болов уу?Тийм ээ, амьд үлдсэн. Нөгөө хорон санаат хүмүүс Паул руу дайрч чадаагүй юм! Ингээд тэдний төлөвлөгөө нуржээ.

Энэ түүх бидэнд ямар сургамжтай вэ?— Чи бас Паулын зээ дүү шиг зоригтой байж чадна. Еховагийн тухай хүмүүст ярихдаа зоригтой байх хэрэгтэй. Чи зориг гаргаж Еховагийн тухай дандаа ярьж байх уу?Хэрэв тэгвэл чиний ачаар хэн нэг хүн аврагдаж болох шүү дээ.

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ

  • Үйлс 23:12–24

  • Матай 24:14; 28:18–20

  • 1 Тимот 4:16