Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Хүүхэдтэйгээ хамт уншаарай

 ХИЧЭЭЛ 4

Аавыгаа болон Еховаг баярлуулсан охин

Аавыгаа болон Еховаг баярлуулсан охин

Иефта Еховад юу гэж амласан бэ?

Найзууд нь жил бүр ирж уулздаг байсан

Зураг дээрх охиныг харж байна уу?Энэ охины аавыг Иефта гэдэг. Библид нэрийг нь бичээгүй боловч энэ охин аавыгаа болон Еховаг баярлуулсан юм. Эхлээд аавынх нь тухай мэдэж авъя.

Иефта сайн аав байв. Охиндоо харамгүй их цаг гарган Еховагийн тухай ярьж өгдөг байжээ. Бас зоригтой, сайн удирдагч байв. Тиймээс израильчууд дайсантай тулалдахдаа Иефтагаар удирдуулахаар болжээ.

Дайсныг ялахад туслаач гэж Иефта Еховад залбирчээ. Хэрэв ялбал өөрийг нь угтахаар гэрээс нь хамгийн түрүүнд гарч ирсэн хүнийг Еховад үйлчлүүлэхээр өгнө гэж амлав. Тэр хүн нь насан  туршдаа Бурхны асарт үйлчилж, асрын ойролцоо амьдрах байв. Тэр үед хүмүүс асарт очиж Бурхныг шүтдэг байсан юм. Иефта дайснаа ялжээ! Гэртээ очиход нь хэн хамгийн түрүүнд гарч ирсэн юм бол?

Охин нь гараад иржээ! Иефтагийн ганц хүүхэд нь энэ охин юм. Ингээд охиноо хол явуулах ёстой болж, ихэд шаналжээ. Гэвч Еховад аль хэдийн амласан байв. Охин нь: «Аав аа, та Еховад амласан шүү дээ. Тиймээс хэлсэндээ хүрэх ёстой» гэж хэлжээ.

Хэцүү байсан ч Иефтагийн охин аавынхаа амласныг биелүүлсэн

Иефтагийн охин ч бас шаналсан. Асарт үйлчлэх болсон болохоор гэрлэж, хүүхэдтэй болох аргагүй болжээ. Гэхдээ аавынхаа амласныг биелүүлж, Еховаг баярлуулахыг тун их хүсэж байлаа. Энэ нь түүний хувьд гэрлэж, хүүхэдтэй болохоос илүү чухал байсан. Тэгээд гэрээсээ явж, насан турш асрын ойролцоо амьдарчээ.

Чиний бодлоор, Иефтагийн охин аавыгаа бас Еховаг баярлуулсан уу?Тийм ээ, баярлуулсан. Чи бас Иефтагийн охины адил Еховад хайртай, дуулгавартай байдаг бол аав ээжийгээ ч, Еховаг ч баярлуулна.

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ

  • Дэд хууль 6:4–6

  • Шүүгчид 11:30–40 *

  • 1 Коринт 7:32–34

^ д/м 11 Библийн еврей эх бичгийг үзвэл Иефтагийн охин үлдсэн амьдралаа асарт үйлчилж өнгөрүүлсэн бөгөөд хэзээ ч гэрлээгүй ажээ.