Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Хүүхэдтэйгээ хамт уншаарай

 ХИЧЭЭЛ 10

Есүс үргэлж дуулгавартай байсан

Есүс үргэлж дуулгавартай байсан

Аав ээжийнхээ үгэнд ороход дандаа амархан байдаг уу?— Заримдаа хэцүү байдаг. Есүс хэнд дуулгавартай байсныг чи мэдэх үү?Еховад ч, эцэг эхдээ ч дуулгавартай байсан. Чи Есүсийг дууриадаг бол хэцүү санагдсан үед ч эцэг эхийнхээ үгэнд орно. Одоо Есүсийн талаар ихийг мэдэж авъя.

Дэлхийд ирэхээсээ өмнө Есүс тэнгэрт Эцэг Еховатайгаа хамт байсан. Дэлхийд байхдаа ч эцэг эхтэй байв. Аавыг нь Иосеф, ээжийг нь Мариа гэдэг. Тэд яаж Есүсийн аав ээж болсныг чи мэдэх үү?

Ехова гайхамшиг үйлдэж Есүсийг Мариагийн хэвлийд оруулжээ. Есүс жирийн хүүхдийн адилаар ээжийнхээ хэвлийд өсөж томорсоор, есөн сарын дараа төрсөн. Ингээд Иосеф Мариа хоёр Есүсийн дэлхий дэх эцэг эх болсон.

12-хон настай Есүс Эцэг Еховадаа их хайртайгаа харуулжээ. Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэхээр Есүс гэрийнхэнтэйгээ Иерусалим руу явжээ. Ехова өвөг дээдсийг нь Египетээс чөлөөлснийг дурсаж израильчууд энэ баярыг тэмдэглэдэг байв. Иосеф Мариа хоёр харих замдаа Есүсийн байхгүй байгааг анзаарчээ. Есүс хаана байсан юм бол?

Есүс яагаад сүмд байсан бэ?

Тэр даруй Иосеф Мариа хоёр Иерусалимд эргэж очоод Есүсийг хаа сайгүй хайв. Хүүгээ олоогүйдээ санаа нь их зовж байлаа. Гэхдээ гурван өдрийн дараа сүмд байхад нь олжээ! Чиний бодлоор, Есүс яагаад сүмд байсан бэ?— Сүмд байвал Эцэг Еховагийнхаа тухай ихийг мэдэж болох байв. Есүс Еховад хайртай байсан. Яавал Еховаг баярлуулахыг мэдэхийг хүсдэг байв. Том болсон хойноо ч Еховад үргэлж дуулгавартай байжээ. Хэцүү үед ч, зовох байсан ч дуулгавартай байжээ. Есүс, Иосеф Мариа хоёрт бас дуулгавартай байсан уу?— Тийм ээ, дуулгавартай байсан гэж Библид бичжээ.

Есүсээс юу сурч болох вэ?Хэцүү санагдсан ч аав ээжийнхээ үгэнд орох хэрэгтэй. Чи үгэнд нь орох уу?

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ

  • Лук 1:30–35; 2:45–52

  • Ефес 6:1

  • Еврей 5:8