Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Хүүхэдтэйгээ хамт уншаарай

 ХИЧЭЭЛ 11

Есүсийн тухай бичсэн хүмүүс

Есүсийн тухай бичсэн хүмүүс

Зураг дээрх хүмүүсийг харж байна уу?Энд Матай Марк Лук Иохан Петр Иаков Иуда Паул нар байна. Тэд бүгдээрээ Есүстэй нэг үед амьдарч байсан бөгөөд Есүсийн талаар бичсэн. Тэдний тухай мэдэж авцгаая.

Чи энэ хүмүүсийн тухай юу мэддэг вэ?

Тэдний гурав нь Есүстэй хамт дэлгэрүүлж байсан элч юм. Хэн гурав билээ?Матай, Иохан, Петр шүү дээ.  Элч Матай Иохан хоёр Есүсийг сайн мэддэг байсан. Есүсийн тухай хоёулаа нэг нэг ном бичсэн. Элч Иохан бас «Илчлэлт» номыг бичсэн. Түүнээс гадна, гурван захидал буюу «1 Иохан», «2 Иохан», «3 Иохан» номыг бичжээ. Элч Петр Библид байдаг хоёр захидал бичсэн нь «1 Петр», «2 Петр» юм. Петр хоёр дахь захидалдаа Есүсийн тухай хэлсэн Еховагийн үгийг бичжээ. Ехова тэнгэрээс «Энэ бол миний хүү. Би хүүдээ хайртай, хүүгээрээ бахархдаг» гэжээ.

Зураг дээрх бусад хүн ч гэсэн Есүсийн талаар бичсэн. Тэдний нэг нь Марк юм. Есүсийг баригдах үед Марк тэнд байж, болсон бүх явдлыг харсан бололтой. Өөр нэг нь Лук юм. Лук эмч байсан бөгөөд Есүсийг нас барсны дараа христиан буюу Есүсийн дагалдагч болсон бололтой.

Библийн ном бичсэн өөр хоёр хүний зураг байна. Тэд бол Есүсийн дүү нар юм. Чи нэрийг нь мэдэх үү?Тэднийг Иаков, Иуда гэдэг. Тэд эхэндээ Есүст итгэдэггүй, Есүсийг бүр галзуурсан гэж бодож байсан. Гэхдээ хожим нь Есүст итгэж, христиан болцгоожээ.

Библи бичилцсэн бас нэг хүний зураг байна. Түүнийг Паул гэдэг. Паул христиан болохоосоо өмнө Саул гэдэг нэртэй байсан. Тэр үедээ христиануудыг үзэн ядаж, тэдэнд муу юм их хийсэн. Паул яагаад христиан болсныг чи мэдэх үү?Нэгэн өдөр Паул Дамаск руу явж байхдаа тэнгэрээс гэнэт дуу гарахыг сонсжээ. Энэ нь Есүс ярьсан хэрэг байв! Есүс: «Чи яагаад надад итгэдэг хүмүүст муу юм хийгээд байгаа юм бэ?» гэж асуужээ. Энэ явдлаас хойш Паул засарч, христиан болсон билээ. Паул Библийн «Ром» номоос эхлээд «Еврей» номыг дуусталх 14 номыг бичжээ.

Бид өдөр бүр Библи уншдаг, тийм ээ?Библи уншаад Есүсийн тухай ихийг мэдэж авдаг. Чи Есүсийн тухай илүү ихийг мэдмээр байна уу?

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ

  • 2 Петр 1:16–18

  • Марк 3:21; 14:51

  • Иуда 1

  • Үйлс 9:1–18